БЯМБА
2026.02.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ӨМНӨХ ЖИЛҮҮДЭЭС НЭМЭГДСЭН БАЙДЛААР 115 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ ХИЙНЭ
ӨМНӨХ ЖИЛҮҮДЭЭС НЭМЭГДСЭН БАЙДЛААР 115 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ ХИЙНЭ

Орхон аймгийн хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болоод тендерийн ажлыг бүхэлд нь бодлогоор зохицуулах үүрэгтэй Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Даваадоржоос цаг үеийн сэдвээр тодруулга авлаа.  

-Энэ жилийн тендерийн ажлын хөрөнгө оруулалт өмнөх жилээс нэмэгдсэн. Ямар ажлууд дээр хөрөнгө оруулалтаа илүү байхаар төлөвлөсөн бэ?

-Энэ онд нэлээд хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөсөн. Улсын төсөв дээр орон нутгийн хөгжлийн санг нэмэгдүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 50 тэрбум төгрөгийн авто замын ажлыг нэмсэнээр Орхон аймаг өмнөх жилүүдээс нэмэгдсэн байдлаар 115 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Нийт 230 ажил гүйцэтгэнэ. Өмнөх он жилүүдээс онцлох ажлуудын нэг нь инженерийн шугам сүлжээнээс илүү гэрэлтүүлгийн ажлыг онцолсон.

Камержуулалтыг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн онд 638 камер нэмсэнээр, 1200 гаруй камертай болж, Орхон аймгийн камерын хяналтын систем иж бүрэн сайжирсан. Үүнээс гадна 50 тэрбум төгрөгийн автозамын онцлох ажил байгаа. Бид иргэдийн хүсэлтээр замын эвдрэлээс шалтгаалж, Дэнжийн замыг иж бүрэн шинэчлэхээр төлөвлөсөн. Мөн иргэдийн хүсэлтээр ПДУ-гийн зам болон “Ёс заншлын өргөө” хүртэлх замуудыг оруулсан. Үүний зэрэгцээ автозамын 46 шинэчлэлтийн ажлыг нэмж өгсөн. Эдгээр ажлууд маань зуны дэлгэр цагт эхлэнэ. Хот тохижуулах газарт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж авна. Польш улсын хөрөнгө оруулалтын төслөөр татан зайлуулах тээврийн хэрэгсэлүүд авч байсан. Энэ жил механизмууд төслийн хүрээнд авч байна. Мөн “Эрдэнэт Ус” ОНӨК-д тоног төхөөрөмж болоод парк шинэчлэлтийн ажил хийнэ. Энэ жилийн хөрөнгө оруулалтын ажлаас 10 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авалтын, үлдсэн нь бүтээн байгуулалтын ажил байгаа. Мөн улсын төсвөөр 43 тэрбум төгрөгийн найман барилга барихаар төсөвлөөд байна.

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд дээр хяналт, чанар, хариуцлагын ажлууд яригдаж эхлэнэ. Эдгээрт яаж анхаарч байна вэ?

-Ер нь чанарыг эрхэмлэж байгаа. Бид иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тухайн баг дээр хэрэгжих төсөлд тэтгэвэртээ гарсан инженер,  төрийн бус байгууллагын хүмүүсийг оролцуулж хяналт тавиулах гэж байна. Чанар, хяналт сайжраад ирвэл гүйцэтгэлүүд болоод авто зам,  бусад ажлууд давхар сайжирна гэж үзэж байгаа.

 

0
1
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН