Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Дулааны цахилгаан станц бүрэн зогсолтын 3 хоногт 206 ажил хийхээр төлөвлөжээ

Дулааны цахилгаан станц бүрэн зогсолтын 3 хоногт 206 ажил хийхээр төлөвлөжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”  ТӨХК  гурав хоногийн хугацаанд станцын бүрэн зогсолт хийгээд байна. Тодруулбал,  энэ сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 23-ны  08:00 цаг хүртэл бүрэн зогсолт хийж, хэрэглэгчдийг халуун усаар хангахгүй байхыг мэдэгдсэн. 

     Энэ талаар тус станцын Ерөнхий инженер Б.Сурмаахорол “Жил бүр станц бүрэн зогсолт хийдэг уламжлалтай. Энэхүү  төлөвлөгөөт ажлаар станцын техник тоног төхөөрөмжийг задалж цэвэрлэгээ үйлчилгээ, чангалгаа, хэмжилт, тохируулга зэргийг хийдэг. Энэ жил 206 ажлын төлөвлөгөөг гаргаж, гурав хоногт багтаахаар ажиллаж байна.    

Өчигдрийн байдлаар төлөвлөсөн ажлынхаа 50 хувийг гүйцэтгэсэн. Өнөөдөр 80 хувийг гүйцэтгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.  Энэ сарын 23-ны 08:00-10:00 цагийн хооронд хэрэглэгчдийг  хэрэглээний халуун усаар хангана” гэлээ. 

Турбин цехийн засварын инженер З.Еркебулан “Станцын бүрэн зогсолтын хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу  манай цех засвар үйлчилгээгээ хийж байна.  Манай турбин цехийн онцлог зуухнаас ирж байгаа уураар цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэж, Эрдэнэтийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг.  50 хүний бүрэлдэхүүнтэйгээр засвар, үйлчилгээний ажлаа гүйцэтгэж байна” гэлээ.   Станцын их засвар, үйлчилгээг 206 ажилтан 50 бригадад  хуваарилагдан гүйцэтгэж байна. 

Мэдээллийн төв 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card