Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“МАНАЙ КОМПАНИ “УЛСЫН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ДАХИН ШАЛГАРЧ БАЙНА

“МАНАЙ КОМПАНИ “УЛСЫН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ДАХИН ШАЛГАРЧ БАЙНА

“ОТК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.Энхбаатар:  Манай компани “Очир” төв холдинг компанийн охин компани

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“ОТК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.Энхбаатар:

 Манай компани “Очир” төв холдинг компанийн охин компани. 2013 оноос охин компани хэлбэрээр үүсэн байгуулагдаад өнөөдөр 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Барилгын материалын үйлдвэр, барилга угсралт засвар гэсэн үндсэн хоёр чиглэлээр ажилладаг. Манай компани 2014, 2015 онд аймгийн Шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсан. Мөн 2020 онд Улсын шилдэг татвар төлөгчөөр шалгарч, 2023 оны ажлаараа дахин улсын шилдэг татвар төлөгч болж хоёр дахь удаагаа Сангийн яамнаас шагнал авч байна. Энэ бол манай компанийн хамт олны аймаг орон нутгийнхаа болоод улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг үнэлж байгаа юм. Манай хамт олны ажлын үр дүн гэж харж байна. “ОТК” ХХК 2013-2023 оны 10 жилийн хугацаанд төсөвт татвар хураамж 10.4 тэрбум төгрөг төлсөн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card