МЯГМАР
2024.09.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
АЖИЛЧИД ГАР ДЭЭРЭЭ 1-1.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА
АЖИЛЧИД ГАР ДЭЭРЭЭ 1-1.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА

Орхон аймгийн Хот тохижуулах газрын төсөв, санхүүгийн зарцуулалт, ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудлаар тус газрын дарга Б.Мөнхдалайтай ярилцлаа.

-Хот тохижуулах газрын энэ оны төсөв 10 тэрбум төгрөг батлагдсан. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал хэр нэмэгдсэн бэ?

-Манай төсөв нэмэгдсэн гэхээс илүү үйл ажиллагаа нэмэгдсэн гэж ойлговол илүү үр дүнтэй. Илүү зөв талаас нь харах боломжтой. Манайд 10.7 тэрбум төгрөгийн төсөв баталж өгсөний 63 хувь нь ажилчдын цалинд зарцуулагддаг. Мөн 18 хувь нь шатахуунд зарцуулдаг. Дээр нь “Эрдэнэт ус” компанийн гэрэлтүүлэгт нийт төсвийнхөө 15 хувийг зарцуулдаг. Үндсэндээ 10 хувь нь үлддэг. Үүнд 22 төрлийн зардал гардаг. Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл, ус, цахилгаан дулааны зардал гээд. Ерөнхийдөө 10.7 тэрбум гээд өндөр дүнтэй сонсогдож байгаа боловч үүний 10 хувийг л үйл ажиллагаандаа зарцуулдаг гэсэн үг. Өмнөх оноос 2.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Өмнө нь 8.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Энэ нь бид өнгөрсөн оны наймдугаар сард төсвийн тодотголоор 36 ажилтны орон тоо батлуулсан. Үүний 14 нь орон сууцны хороолол нэмэгдсэнтэй холбоотойгоор СӨХ болон бусад байгууллагаас зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хийх шаардлагатай гэсэн хүсэлт ихээр ирсэн. Хэдийгээр орон тоо нэмэгдсэн боловч өнөөдрийг хүртэл нэмэгдэл хүч хэрэгтэй байгаа. Учир нь Сансар худалдааны төвийг тойрсон орон сууцны хорооллууд, Уурхайчин 1, 2 хороолол, 2-а хороолол буюу “Оргил” худалдааны төвийн арын орон сууцны хороолол, 1-а хороолол гээд шинэ суурьшлын бүсийг дагаад бидний ажил нэмэгдсээр байна. Төсөв нэмэгдэх бас нэгэн шалтгаан нь автозамын засвар үйлчилгээг манай байгууллага он гараад хариуцаад явж байгаа. Энэ ажилд бид долоон хүн нэмээд нийтдээ 286 хүнтэй болсон. Өмнө нь 279 ажилтантай байсан. Манай үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр бид нэмэлт хүчээ төсвөөр батлуулж, аймгийн хэмжээнд авто замын нөхөөсний ажлыг хоёр бригад болоод хийгээд явж байна.

-Өнөөдөр Хот тохижуулах газрын ажилчид маань хэдэн төгрөгийн цалин авч байна вэ?  Ер нь ажилчдын дундаж цалин хэд байна вэ?

-Одоогийн байдлаар манайх 286 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Нийт төсвийн 63 хувийг ажилчдын цалинд зарцуулж байна. Хот тохижуулах газар нь төсөвт байгууллага учраас ТҮ1-ТҮ10 зэрэглэлийн хооронд цалинжаад явдаг. Ажилчид бүх татвараа суутгаад гар дээрээ 1-1.5 сая төгрөгийн цалин авч байна. Энэ нь зэрэглэлээс болон олон жилийн нэмэгдлээс хамаарч байна. Бид он гараад ажилчдынхаа хоолны мөнгийг өгдөг болсон. Өмнөх оны долдугаар сарын нэгнээс ажилчдын доод талын цалин 750 мянга болсон. Үүн дээр 20-40 хувь нэмэгдсэн. Үүнээс НДШ, ХХОАТ суутгаад гар дээрээ ерөнхийдөө 1-1.5 сая орчим төгрөгийг авч байна.

-Хот тохижуулах газрын ажилчдын ажлын орчин хүнд нөхцөлдөө ордог. Ялангуяа гадна зам талбайн үйлчэгчид болон хог ачиж тээвэрлэж байгаа хүмүүсийн хувьд хүнд нөхцөлд ажилладаг. Ажилчдын орчин нөхцлийг сайжруулах боломжгүй байлаа гэхэд ажлын багаж хувцасны хангамж дээр хэр анхаарч байна вэ?

-Тэгэлгүй яахав. Энэ асуудал дээр сайн анхаардаг. Ажиллах нөхцлийг нь хангаж байж хүмүүсээр ажил хийлгэнэ. Дээр нь нөхцөл сайтай газар ажилчид ажиллах дуртай байдаг. Өнөөдөр бид хандлага гэж ярьдаг. Энэ хандлагыг бид хөгжүүлэхийн тулд ажлын байран дээр таатай нөхцлийг бүрдүүлэх ёстой. Энэ чиглэлээр нилээдгүй ажлыг хийж байна. Манай багаж хэрэгслүүд харьцангуй гайгүй. Тухайлбал өвс хамах багаж гэхэд гурван төрлийн багаж байна. Жил ирэх тусам ХАБ-ын өвөл зуны гутал хувцсыг нилээн шаардлага хангасан байдлаар шийдэж байгаа. Тийм учраас ажилчдаасаа санал авч байна. Саяхан нэг компани гутлаа танилцуулсан. Манай хоёр ажилчин гутлыг нь өмсөөд явж байна. Мөн “Дархан Нэхий” ХХК-ийн гутал сайн гэж манай ажилчид ярьдаг. Ажилчиддаа өмсүүлж туршиж үзэх гээд ярьж байна. Одоо ХАБ-ын хувцасны тендер зарлах гэж байна. Цагийн тулгаж авахаас илүү өмнө нь зарлаад туршиж үзэж байгаад бүтэн захиалгаа хийгээд авах нөхцлийг хангаж байна.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
Уртбулаг баг. 1-р байрны дундах авто зогсоолоос 19-р байрны авто зам хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
М.ТҮМЭНЖАРГАЛ: ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН ЗАРДАЛ ДЭЭР 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭМЭГДЭЖ БАЙНА
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, 7 дугаар хороолол/
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Орхон аймаг. Баян-өндөр сум. Согоот баг. 5,25-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх.
Хүрэнбулаг баг.Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн захиргааны 1-р байрны авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Хүрэнбулаг. Татвар нийгмийн даатгалын барилгын баруун хойд талын авто замаас 11-р хороололын А хэсгийн авто замд их засварын ажил хийх.
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх
Уртбулаг баг. 1-р байрны дундах авто зогсоолоос 19-р байрны авто зам хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
ТУСГАЛ-1 ТЕЛЕВИЗИЙН УИХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛСАН МЭДЭЭЛЭЛ
Илгээлтийн эздийн 50 жилийн ойн медаль хийлгэх зардал
Уурхайчин баг. Сувилалын хойд талын авто замаас ДГТ 3-3-р байр хүртэлх авто зам , авто зогсоолд их засварын ажил хийх
Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 5-р сургууль хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Эрдэнэ баг. 20-р сургуулийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Хөдөлмөр халамж үйлчилгээнийн газрын зогсоолоос Онцгой байдлын 81-р ангийн уулзвар хүртэлх  авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Уурхайчин баг. Уурхайчины тойргын хэсгийн авто замд их засварын ажил хийх
Согоот баг. 5,25-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Уртын гол баг. 260 айлын орон сууцны 0.28 км авто зам шинээр барих
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх
Уран эгшиг сургууль ,17-р  цэцэрлэгийн орчмын хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
17-р сургуулийн уулзвараас   Наран багийн 74-р гудамжны уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх
Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг,  Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх
ЭРДЭНЭТЧҮҮД ТЭРБУМ 28 САЯААР НААДАМДАНА
Уртбулаг баг. 1-р байрны дундах авто зогсоолоос 19-р байрны авто зам хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх.
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уран эгшиг сургууль ,17-р  цэцэрлэгийн орчмын хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх
74-р гудамжны уулзвараас хорооллын эцэс хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
ЭРДЭНЭТИЙН ХҮҮХДҮҮД ЗУСЛАНГҮЙ ЗУСАХ НЬ
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Оюут баг. Отгонбилэгийн гудамжны төв замаас 28,34-р байрны  авто зогсоол, авто замд их засварын ажил хийх.
Согоот баг. 5,25-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Дэнж багийн  төрийн үйлчилгээний нэгдсэн төв барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Хүрэнбулаг баг.Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн захиргааны 1-р байрны авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх.
15-р сургуулийн баруун талын уулзвараас  халуун усны уулзварын авто замд их засварын ажил хийх
БОЭТ-ийн авто зогсоол , авто замд их засварын ажил хийх
Яргуйт багийн "А" цэгээс "М" цэг хүртэлхи 1.506 хатуу хучилттай авто зам
Хөдөлмөр халамж үйлчилгээнийн газрын зогсоолоос Онцгой байдлын 81-р ангийн уулзвар хүртэлх  авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Сэтгэц сүрьеэгийн тасгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих