БААСАН
2025.08.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.БААСАНСҮРЭН: СУМ 123 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН
Б.БААСАНСҮРЭН: СУМ 123 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН

Баян-Өндөр сум 30 жилийн түүхэндээ анх удаа 150 хүүхдийн цэцэрлэгийн байрыг өөрийн хөрөнгөөр барьж, удахгүй нээлтээ хийх гэж байна. Сум захиран зарцуулах хөрөнгөтэй болж, бүтээн байгуулалт өрнүүлж байгаа нь сайшаалтай. 2024 онд Баян-Өндөр суманд хийх Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталж, хуулийн дагуу ажлаа эхлээд байна. Дээрх сэдвээр Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Орон нутгийн хөгжлийг сумын хөгжлөөр дүгнэдэг. Баян-Өндөр сум бол Монгол улсын хамгийн том сумын нэг. Сум томоохон бүтээн байгуулалт хийх эрх зүйн нөхцөл бүрдсэний давуу талаас яриагаа эхлэх үү?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн өөрчлөлтийн дагуу сум бие даан хөгжих боломж нэмэгдсэн. Энэ хүрээнд аймаг руу төвлөрдөг байсан татвар хураамжууд, төсөв бүрдүүлдэг гол татварууд суманд ордог боллоо. Тухайлбал, газрын төлбөр, байгаль орчин ашигласны татвар, хүн амын орлогын албан татвар сумын үйл ажиллагаа эрхлэх хүрээнд үлдэж байна. Бид 2022 оноос цэцэрлэгийн барилгын ажлыг нэг тэрбум төгрөгөөр эхлүүлсэн. 2023 онд үлдсэн 1,8 тэрбум төгрөгийг Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэж, анх удаа 150 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулж байна. Цэцэрлэг маань зургаан ангитай, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, тохижилттой, нэг ангийг 35 хүүхдээр тооцоход, 210 хүүхэд хүлээн авах боломжтой. Чандмань, Найрамдал багийн 2-6 насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг хамруулна. Энэ сарын 9-ний өдөр бүртгэнэ. Орон нутагтаа 21 ажлын байр бий болгож байна.

-Баян-Өндөр сум бараг аймагтайгаа эн зэрэгцэх төсөв бүрдүүлдэг. Энэ онд татварт хэчнээн төгрөг төвлөрүүлэх вэ?

-Төсвийн эрх мэдэл суманд ирснээр, олон давуу тал гарч байна. Төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээс эхлээд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийх боломж бүрдлээ. Өнгөрсөн 2023 онд бид аймаг орон нутгийн төсөвт 114 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ онд 123 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Сангийн яаманд зургаан аймаг орлого төвлөрүүлдэг, цаашдаа 100 гаруй тэрбум төгрөгийг орон нутагтаа зарцуулдаг болгох асуудлыг хөндөж байгаа. Манай сум гэхэд хамгийн олон хүн амтай, Монгол Улсын том сум. Энэ хөрөнгийг аймаг, сум өөрсдөө зарцуулдаг болвол сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт хийж болохоор байгаа. Томсгосон тойргоор буюу бүсчилсэн байдлаар хөгжвөл сум хөгжих боломж улам бүр нэмэгдэнэ. Монгол Улсын хөгжлийн тулгуур төвийн нэг Орхон аймаг төсөвөө өөртөө үлдээдэг байх асуудал чухал байгаа. Манай аймаг 2024 онд улсын төсөвт 177 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн.

-Энэ оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө гарч, хуулийн хугацааны ажлууд эхэлсэн үү?

-Баян-Өндөр сум 2024 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө 149 төсөл, арга хэмжээг 10,7 тэрбум төгрөгөөр, Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 төсөл арга хэмжээнд 1,1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Мөн Байгаль орчныг хамгаалах зардлаар 23 төсөл, арга хэмжээнд 15 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Нийтдээ 182 төсөл, арга хэмжээг 15 тэрбум төгрөгөөр зохион байгуулж явуулахаар төлөвлөөд байна.

-Энэ жилийн Баян-Өндөр сумын Хөрөнгө оруулалтын ажлын гол онцлог юу вэ?

-Бид энэ жил гэр хорооллын айл өрхүүдээс хамгийн их санал ирүүлдэг цахилгааны хүчдэлийн уналтад 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьж байгаа. Рашаант, Даваат, Шанд, Их Залуу, Баян-Овоот, Эрдэнэ, Чингэл зэрэг багууд дээр хүчдэл сайжруулах 6 квт-ын цахилгааны эх үүсвэрүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Иргэдийн тав тухтай, эрүүл амьдрах боломж нэмэгдэх, дэлхий нийтийн чиг хандлага цахилгаанаар халаалтыг шийдэх алхам руу ороход дөхөм болно. Хүчдэл уналттай айл өрхүүд сүүмгэр гэрэлд хичнээн олон жил эрүүл мэндээрээ хохирч, цахилгаан хэрэгслээ бүрэн гүйцэд ажиллуулж чадахгүй байсныг бид мэднэ. Тэгэхээр 2024 оны хамгийн онцлог ажил бол цахилгааны хүчдэл сайжруулах 1,5 тэрбумын ажил болж байна. Цаашдаа Баян-Өндөр уулын урдуур явж байгаа 5 квт-ын цахилгааны шугамыг 5 орчим тэрбум төгрөгөөр шинэчлэх боломжийг судалж байна. Мөн байшин хорооллын айл өрхүүдээс ирүүлсэн саналыг эрэмбэлж, зам засвар зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Ингэснээр 10,7 тэрбум төгрөгөөр 26 багт хөрөнгө оруулалтын ажлыг тэгш хүртээмжтэй хийж эхэлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллах үеэр Орхон аймгийн Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгийг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүний хүрээнд Баян-Өндөр суманд зарцуулах хөрөнгө оруулалт 10,7 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Ингэснээр олон ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Мөн сум хөрөнгийн эх үүсвэртэй болсноор Хэсгийн ахлагч нар, төрийн албан хаагчдынхаа урамшуулал, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж гарч байна. Хүүхдээ сургах, эмчилгээ хийлгэх зэрэгт дэмжлэг үзүүлэх боломжтой. Эдгээрийг 2023 оноос хэрэгжүүлээд эхэлсэн. Өнгөрсөн онд олон жил ажилласан, өөрийн гэсэн орон гэргүй хүнд нөхцөлд амьдардаг таван Хэсгийн ахлагчдаа иж бүрэн таван ханатай гэрээр урамшуулсан. Энэ ажил маань 2024 онд үргэлжилнэ.

-Байгаль орчныг хамгаалах зардлын санхүүжилтээр айл өрхөд тустай, хэрэгтэй ямар ажлууд төлөвлөөд байгаа вэ?

-Байгаль орчны зардлыг хүнд хүрсэн ажлуудад зарцуулна. Үүнд, мод тарихаас эхлээд ундны усыг хамгаалах, булаг шандын эхийг хамгаалах, сэргээх, байгаль орчны доройтлыг нөхөн сэргээх зэрэг олон ажил төлөвлөсөн. Цаашид Баян-Өндөр сум ундны усны хомсдолд орох нөхцөл бүрдсэн. Иймд энэ чиглэлийн ажлуудыг хийхээр төлөвлөгөөндөө оруулаад байгаа. Ойн төгөл байгуулах, иргэдийн ундны усны хангамжийг нэмэгдүүлэх зэрэг байгаль орчны зардалд зарцуулна. Гүний худаггүй газар байна, шинээр ухаалаг худгууд барихаар төлөвлөсөн.

-Иргэдийн амьжиргааг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр энэ онд төлөвлөсөн үү?

-Энэ онд таваас зургаан баг дээр иргэдийн амьжиргааг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Сумын Орон нутгийн Хөгжлийн сангийн ажилд тусгаснаар, оёдлын болон талхны цехийн тоног төхөөрөмж, сүү боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ. Үүнээс гадна Баян-Өндөр сумынхаа “Брэнд бүтээгдэхүүн”-ийг бий болгоход анхаарна. Бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайжруулах, орон нутгаа төлөөлөн гадагш бүтээгдэхүүнээ таниулах, сурталчлахад дэмжлэг үзүүлнэ. Улаанбаатар хотод Үзэсгэлэнд Орхон аймаг Баян-Өндөр сумыг төлөөлөх шошготой брэнд бүтээгдэхүүнтэй болоход анхаарч байна. Тухайн орон нутгийн хөгжлийн гол үндэс болсон үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийг бодлогоор дэмжинэ.

-Баян-Өндөр сум 26 багтай, багийн хөгжлийг дэмжихэд зориулж ямар ажлууд төлөвлөөд байна вэ?

-“Дөмөг” захын урд сумын эзэмшлийн 1,5 га газар дээр 26 багийн иргэдийн бүлэг хоршооны 26 хүлэмж байрлуулах гэж байна. Уг бүлэг хоршооны иргэд маань төмс хүнсний ногоо тариалж, борлуулалтын сүлжээ бий болгохоор төсөв, төлөвлөгөөг нь хийгээд байна. Ингэснээр тодорхой тооны Баян-Өндөр сумын иргэд хүнсний нарийн ногоо тариалж, борлуулах, нэг багаас таваас зургаан ажлын байр бий болгож, 130-140 хүн тогтмол орлоготой болно. Агропаркын бүтцээр 26 хүлэмжийг байнгын ажиллагаатай байлгахад зориулж, 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаад байна. Хүнс хөдөө аж ахуйн газраас 26 багт маань 6Х20 харьцаатай 26 хүлэмж өгчихөөд байна. Ирэх дөрөвдүгээр сард хүлэмжүүдээ байршуулж, хашаа, гэрэл цахилгаан, усны асуудлыг бүрэн шийдэх гэж байна.

Ярилцсан М.Мөнхцэцэг

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА