Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“ЭРҮҮЛ ЭРДЭНЭТ ХҮН” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛГҮЙ 955 ИРГЭНИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ

“ЭРҮҮЛ ЭРДЭНЭТ ХҮН” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛГҮЙ 955 ИРГЭНИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ

Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар “Эрүүл эрдэнэт хүн” төсөл 1 сарын хугацаанд хэрэгжин 15 эрүүл мэндийн байгууллагын 62 эмч сувилагч , тусламж үй л чилгээ үзүүлнэ нийт 29 багийн 31074 иргэнд хүрч ажилласнаас эрүүл мэндийн даатгалгүй 955  иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар “Эрүүл эрдэнэт хүн” төсөл 1 сарын хугацаанд хэрэгжин 15 эрүүл мэндийн байгууллагын 62 эмч сувилагч, тусламж үйлчилгээ үзүүлнэ нийт 29 багийн 31074 иргэнд хүрч ажилласнаас эрүүл мэндийн даатгалгүй 955  иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Улс орон даяар хэрэгжиж буй  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдаж чадахгүй байгаа иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь “Эрүүл Эрдэнэт хүн” төслийн зорилго юм.  Үзлэгт хамрагдсан иргэдийн 28 хувьд зүрх судас, 19 хувьд хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны өвчин, оношлогдсон хувь хүн бүрд тохирсон эрүүл мэндийн зөвлөгөө өгч, лавлагаа шатлалд илгээн идэвхтэй хяналтад авсан байна. Тус үзлэгээр тэмбүү-4, элэгний В С вирусийн халдвар-21, хавдрын 7 тохиолдлын онош баталгаажиж, эмчийн хяналтад аван эмчилгээг эхлүүлээд байна. Үүнд, элэгний хавдар 3, түрүү булчирхай 1, ходоод 1, бүдүүн шулуун гэдэсний хавдар хоёр илэрчээ. Төслийн хүрээнд 6 настай хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх оношилгоонд 2298 хүүхдийг хамруулан,  эмгэг өөрчлөлт илэрсэн 200 хүүхдийг зүрхний нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авсан.  Мөн худалдаа үйлчилгээний 7 байгууллагын 695 түрээслэгчдийг  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card