БЯМБА
2026.02.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Т.Бадамсэрээжид: 10 дугаар сарын 1-н гэхэд албаны машины улсын дугаарын өнгийг өөрчилнө
Т.Бадамсэрээжид: 10 дугаар сарын 1-н гэхэд албаны машины улсын дугаарын өнгийг өөрчилнө

Аймгийн Авто тээврийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадамсэрээжид аймгийн Засаг даргын шуурхайд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын тогтоол, яамны сайдын удирдамж, тушаал шийдвэрийн дагуу төрийн албан хэрэгцээнд ашиглаж байгаа бүх машины улсын дугаарын өнгийг өөрчлөхөөр болсон. Ажлын явц аймаг орон нутагт ямар байгаа талаар 10 дугаар сарын 1-н гэхэд Засгийн газарт танилцуулагдана. Иймээс манай аймгийн хувьд төрийн албан хэрэгцээнд ашиглаж байгаа, төрийн байгууллагын бүх автомашины дугаарын өнгийг өөрчлөх ажил хийж байгаа. Төлбөр, үнэ өртөгийн хувьд 40 мянган төгрөгийн үнэтэй байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ солихгүй, гэрчилгээн дээр улсын дугаарын дэвсгэрийн өнгө өөрчлөгдсөн тухай тэмдэглэнэ. Энэ ажилд байгууллагын дарга нар идэвхтэй оролцох шаардлагатай байна” гэв.

Засгийн газраас албан хэрэгцээнд ашиглаж байгаа, төрийн гэх тодотголтой бүх машины улсын дугаарын дэвсгэрийн өнгийг цэнхэр байхаар тогтосон билээ. Манай аймгийн хувьд төрд бүртгэлтэй, төрийн албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа 304 тээврийн хэрэгсэл байдаг. Нийтдээ 39 төрийн байгууллагад том оврын жийп автомашин 25, дунд гарын жийп 18, суудлын автомашин 67, автобус 4, микроавтобус 32, УАЗ төрлийн автомашин 11 байдаг гэнэ. Мөн трактор, автоачигч, автовишк 14, дунд оврын ачааны автомашин 10, портер, бонго, пронтер 22, Хово 37, мотоцикль 23, тоноглогдсон тусгай зориулалтын автомашин 13, хөдөө аж ахуйн зориулалттай 28 техник, тоног төхөөрмж байдаг ажээ. Засгийн газрын тогтоол, сайдын тушаал шийдвэрийн хүрээнд Ахмадын автобусны улсын дугаарын дэвсгэр өнгө ч цэнхэр болох юм.   

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН