Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
99.999-ийн эзэд буюу “Ачит Ихт”-ийнхэн

99.999-ийн эзэд буюу “Ачит Ихт”-ийнхэн

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Монгол бол 9 эрдэнийн орон хэмээн нэрлэдэг төдийгүй, дуулдаг бид. Есөн эрдэнийн нэг “Зэсэн эрдэнэ” Орхон аймаг, Эрдэнэт хотын нэрийн хуудас болох цаг ирж байна. Тэр дундаа 5 ширхэг 9 буюу 99.999 хувийн сорьцтой зэсийг үйлдвэрлэгчид нь, дэлхийд таниулсан эзэд бол “Ачит Ихт” компанийнхан.

“Ачит Ихт”-ийнхэний олборлосон 99.999 хувийн сорьцтой зэсийг дэлхийн хэмжээнд “платинум зэс” хэмээн нэрлэдэг. Тиймдээ ч “Ачит Ихт” компанийн уурхайчдын олборлон боловсруулсан тэрхүү зэс Лондоны металлын бирж дээр зарагддаг. Энэ талаас нь харвал “Ачит Ихт”-ийнхэн аль хэдийнэ дэлхийн стандартын түвшинд хүрч Монголын зэсийг, Эрдэнэтийн зэсийг дэлхийд таниулж байгаа алдартнууд.

“Зэс фестиваль” арга хэмжээг зохион байгуулахад “Ачит Ихт” компанийнхан хамтран оролцож улмаар 99.999 сорьцтой цэвэр зэсийг үзэгч олонд танилцууллаа. Тус үйлдвэрийн удирдлагын танилцуулснаар  Лондоны металлын бирж дээр 2024 онд зарагдах “Ачит Ихт”-ийн катодын цэвэр зэсийн захиалга нэгэнт дүүрсэн гэнэ. Нэг үгээр бол “Ачит Ихт”-ийн 99.999 хувийн сорьцтой цэвэр зэс 2024 онд ч Лондоны металлын биржийн хамгийн үнэ цэнтэй бүтээгдэхүүн болсныг энэ үйл явдал гэрчилж байх шиг.  “Зэс фестиваль” эвент арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлснээр дан ганц эрдэнэтчүүд гэлтгүй монголчууд, гадаад дотоодын жуулчид 99.999 хувийн сорьцтой, катодын цэвэр зэсийг нүдээр үзээд зогсохгүй гартаа барьж, магадгүй хазаж үзэж ч болох цаг иржээ. 99.999 хувийн цэвэр зэс Эрдэнэтийн бас нэгэн брэнд болж байна.    

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card