Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал болов

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал болов

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

    Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 13 дугаар хуралдаан мягмар гарагт хуралдав. Энэ удаагийн хуралдаанаар дараахь асуудлыг авч хэлэлцэв. Үүнд,

*** Эрдэнэт хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, 2023-2024 оны хөдөө аж ахуйн өвөлжилтийн явц байдлын тухай

*** Аймгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын тухай

*** Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны явц байдлын тухай гэсэн 3 асуудлыг авч хэлэлцсэн юм.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Зөвлөлийн гишүүн М.Түмэнжаргал, С.Юмэнхүү, С.Эрдэнэбаяр, Г.Эрдэнэбат, Б.Майцэцэг нар оролцов. Хэлэлцэх асуудлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, тамгын газрын холбогдох хэлтэс албадын дарга нар болон БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий болон албаны хүмүүс байлцлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card