Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Шарилжгүй Баян-Өндөр аян” өнөөдөр ч үргэлжилж байгаа

“Шарилжгүй Баян-Өндөр аян” өнөөдөр ч үргэлжилж байгаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эл аяныг өнгөрөгч 7 дугаар сарын 1-нээс аймгийн хэмжээнд өрнүүлсэн. Одоогийн байдлаар 43 СӨХ, 794 аж ахуйн нэгж, байгууллага, 2877 иргэнийг хамруулж нийт 342.5 мянган шоо метр талбайн шарилжийг устгаад байна. Нийтийн эзэмшлийн 19 талбайн зэрлэг өвё, ургамлыг Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар 2 дахь удаагаа хадаад байгаа ажээ.

Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төрийн болон төрийн бус өмчийн 40 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 24 мургууль, хоёр МСҮТ, Насан туршийн боловсролын төв, дээд сургууль зэрэг нийт 68 байгууллагад шарилж устгах тухай албан бичиг хүргүүлж ажиллажээ. Уг албан бичгийн хүрээнд дээрх байгууллагууд ойр орчмын гудамж, талбайн шарилж, зэрлэг ургамлыг устгах, мод бут мөөгийг арчилж хэлбэржүүлэх ажил хийсэн байна. БШУГ-ын мэргэжилтнүүд дээрх ажилд хяналт тавьж байгаа агаад өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 85 хувьтай байгааг танилцууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card