Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Засаг даргын шуурхай хуралдав

Засаг даргын шуурхай хуралдав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай хуралдав. Хуралдааныг Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. Шуурхайд Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн, Жаргалант сумын Засаг даргын орлогч Г.Учрал, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Лхагвадорж нар цаг үеийн мэдээлэл хийлээ.

Аймгийн Засаг даргын зүгээс энэ удаад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолд байгууллагууд хэрхэн хариу өгч байгаа талаар болон E-Оффис программаар иргэд мэдээлэл авах боломжийг хэрхэн хангаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцлаа.

Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сумын хэмжээнд бүх багууд E-оффис-д шилжсэн, захын иргэн түүнтэй танилцаж, мэдээлэл авах боломжоор хангасан. Гагцхүү түүнийг иргэдэд сурталчлах, хүргэх тал дээр тааруу ажиллаж байгааг шүүмжлэв.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card