Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Онцгойнхон олныг алмайрууллаа

Онцгойнхон олныг алмайрууллаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Хурандаа Г.Ганбаатар даргатай аймгийн Онцгой байдлын алба хаагчид Амарын талбайд Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулав. Онцгойнхоны хувьд иргэдээд хамгийн ойр байж тэдэнд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Иргэд болон байгууллага аж ахуйн нэгжид үзүүлдэг Онцгой байдлын алба хаагчдын техник хэрэгсэл, сургуультай нохой, усан завь, гүний усны шумбалтын хэрэгсэл, мотоцикл зэрэг нь иргэдийн анхаарлын төвд байв. Иргэд завин дээр, болон дөрвөн дугуйт тусгай үүргийн мотоцикл зэрэгт сууж үзэн зургаа татуулж харагдлаа.

Мөн Онцгойн албан хаагчид өндрөөс доош үсэрч үзүүлэх, техникийн үзүүлбэрүүд, иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулсан нь олны сэтгэлд нийцэж байв. Сургуультай нохойн үзүүлбэр Амарын талбайд ирсэн иргэд гэлтгүй хүүхэд багачуулын хувьд хамгийн сонирхолтой нь байлаа. Ийнхүү аймгийн Онцгойнхон Амарын талбайд чуулсан олныг үнэхээр алмайрууллаа.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card