Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Ц.Ойдов:Манай хамт олон 3 дахь удаагаа Шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Ц.Ойдов:Манай хамт олон 3 дахь удаагаа Шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Татвар төлөгчдийн өдрөөр улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн тэргүүний, шилдэг аж ахуйн нэгжийг шагнаж урамшуулсан юм. Жижиг сигментийн төрөлд тэргүүний татвар төлөгчөөр шалгарсан “Хангайн бүс худалдааны төв”-ийн захирал Ц.Ойдовын сэтгэгдлийг хуваалцлаа.

 “Миний хувьд төдийгүй манай хамт олны хувьд Орхон аймагтаа аж ахуйн үйл ажиллагаа эрхлээд, татвар төлөгч болоод 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай хамт олон Орхон аймгийн шилдэг татвар төлөгчөөр 3 удаа шалгарсан байна. Энэ хугацаанд хамтарч ажилласан, манай байгууллагтай холбоотой байдаг бүх хүндээ талархлаа илэрхийлж байна.

Татвар бол төр оршихуйн үндэс гэж үздэг. Иргэнийхээ үүргийг бодсон ч, аж ахуйн нэгж хуулийн этгээдийн үүргээ бодсон ч хамгийн түрүүнд татвараа төлөх ёстой гэдэг зарчмыг барьж ажилладаг, манай байгууллагын хамт олон. Гурав дахь удаагаа Орхон аймгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсандаа сайхан байна, баяртай байна.

Манай Орхон аймаг Татвар төлөлтөөрөө, татварын орлогоороо улсдаа байнга тэргүүлдэг. Тэр дундаа манай Орхон аймгийн аж ахуйн нэгжүүд маш сайн идэвхтэй ажилладаг. Улсынхаа тэргүүний татвар төлөгч байдаг онцлогтой. Ингээд аймгийнхаа нийт татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага иргэн та бүхэндээ баярлалаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card