Амарын талбайд болсон Цагдаа, дотоодын цэргийн туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч хошууч генерал М.Болдын тушаалаар аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатыг Дотоодын цэргийн 100 жилийн ойн медалиар шагналаа.

Мөн аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярыг Дотоодын цэргийн 100 жилийн ойн медалиар шагнасан юм.
