Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Эрдэнэ багийн 27 камерын 24 нь ажилладаг бол Яргуйтын камерууд бүгд “нүд анижээ”

Эрдэнэ багийн 27 камерын 24 нь ажилладаг бол Яргуйтын камерууд бүгд “нүд анижээ”

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын шуурхайд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа н.Лхагвадорж энэ оны нэгдүгээр улирлын цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийн танилцууллаа.

Аймгийн хэмжээнд нийт 367 теле камер байдаг аж. Үүний 85 нь огт ажилладаггүй байна. Үлдсэн 282 камер ажилладаг аж. Орон байрны хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн газруудыг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлдэг аж.

Аймгийн хэмжээнд Эрдэнэ багт 12 газар хяналтын камер байдаг. Тэнд 27 камер байдгаас 24 нь ажилладаг гэнэ. Нэгдүгээр улирлын байдлаар Эрдэнэ багт 2 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Харин Яргуйт багт орон байрны хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн хугацаанд 5 бүртгэгдсэн байна. Тус багт 6 байршилд хяналтын камертайгаас бүгд ажиллагаагүй болжээ. Гэмт хэрэг бүртгэгдсэн Яргуйт багийн Толгод, 9, 6, 20, 26 дугаар гудамж, Хөтөл 5 дугаар гудамжинд хяналтын камергүй ажээ. Нийтдээ Эрдэнэт хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 85 камер ажилладаггүй байна.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card