Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Номын өргөөний барилгын ажил энэ онд дуусна

Номын өргөөний барилгын ажил энэ онд дуусна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

   Орхон аймаг Номын өргөөтэй болохоор ажил нь эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Нийтдээ 4 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх энэ ажлын гйүцэтгэгчээр “Шинжүү” ХХК ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Номын өргөөний ажлын гүйцэтгэл 73 хувьтай байгаа аж.

Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар Чандмань багт баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэгийн ажил 25 хувьтай байгаа гэнэ. Мөн л 4 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил ажээ. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр давхрын хучилтын арматурчлалыг хийж байна. Тус барилгын гйүцэтгэгчээр “Хөх тавилан” ХХК ажиллаж байна.

Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаа учраас 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ишнээр барилга байшин баригдахгүй юм. Харин манай аймгийн хувьд он дамжин үргэлжилж байгаа 43 ажил байдаг. Тэдгээрийн 20 ажил нь одоогоор эхэлсэн талаар мэргэжлийн байгууллагаас танилцууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card