Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Газар хөдлөлтийг бүртгэх станцтай  болжээ

Газар хөдлөлтийг бүртгэх станцтай болжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард аймгийн Онцгой комиссын хуралдаанаар хүчтэй  газар хөдлөлтийг бүртгэх  RASPBERRY  төхөөрөмжийн 9.5  сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.  24 цаг операторын хяналт дор ажиллах уг төхөөрөмжийг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газарт суурилуулахаар бэлтгэл хангаж байгаа талаар Онцгой байдлын дарга, хурандаа Г.Ганбаатар мэдээллээ.

Хүчтэй газар хөдлөл бүртгэх станц нь Raspberry shake RS4D төхөөрөмж дээр суурилагдсан,  хөрсний хурдатгал хэмжигч нь MEMS мэдрэгч бүхий ортигнал 3 суваг, хурд бичигч  нэг босоо байгуулагч бүхий бүрдэл систем юм.  Тус систем нь GPS хүлээн авагчийг ашиглан цагийн синхрон нарийвчлал өндөртэйгөөр UTC цагаар ажиллаж, мэдээллийг бүртгэн, боловсруулж Одон орон судлалын үндэсний төв рүү шууд илгээх горимтой аж.

Хамгийн сүүлд буюу энэ сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тэсэлгээнээс үүдэлтэй  2-3 баллын чичирхийллийг бүртгэсэн байна.

Мэдээллийн төв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card