Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхайд албан байгууллагын дарга нар оролцох үүрэг хүлээсэн байдаг. Зарим төрийн байгууллагын “Шуурхай хуралдаан” нь давцдаг байна. Тухайлбал, Орхон аймаг дахь Гүний гаалийн албанаас энэ талаар бидэнд мэдээллээ. Гаалийн Ерөнхий газраас 7 хоног бүрийн даваа гарагт 10.00-12.00 цагийн хооронд “Шуурхай хуралдаан” хийдэг байна. Үүнд аймгийн Гүний гаалийн албаны дарга оролцдог аж. “Шуурхай хуралдаан”-д гаалийн удирдах төв байгууллагын ажлын зохион байгуулалт, харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагааг удирдан зохицуулж, үнэлэлт дүгнэлт өгч үүрэг даалгавар өгч тулгаамдсан асуудлыг шийдвэрлэдэг байна. Ийм учир шалтгааны улмаас тус байгууллагын удирдлага нь долоо хоног бүрийн даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхайд оролцох боломжгүй байдаг ажээ.
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах