Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
2020  онд 1 тэрбум, 2021 онд 3.2 тэрбум төгрөгийг цар тахалтай тэмцэхэд зарцуулжээ

2020 онд 1 тэрбум, 2021 онд 3.2 тэрбум төгрөгийг цар тахалтай тэмцэхэд зарцуулжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

2019 оны сүүлчээр БНХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй “Ковид-19” цар тахал дэлхийн эдийн засагт төдийгүй манай гарагийн 8 тэрбум иргэний аж амьдралд багагүй нөлөө үзүүлсэн. 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд манай улсад тээврийн жолоочоос коронагийн анхны тохиолдлыг бүртгэж, хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн.

Монгол улсын төсвийнхөө тодорхой хувийг коронагийн эсрэг  зориулсан. Манай аймгийн хувьд ч аймгийн төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулсан байна. Тухайлбал, 2020 онд 1 тэрбум 24.5 сая төгрөгийг зөвхөн коронатай тэмцэхэд зарцуулсан байна. Харин 2021 онд 3.2 тэрбум төгрөгийг төсөвт суулган цар тахлын эсрэг зарцуулжээ. Нийтдээ 2 жилийн хугацаанд 4.2 тэрбум төгрөгийг коронавирусын эсрэг тэмцэхэд зарцуулж, Орхон аймгийн 49 иргэний амь насыг алдан байж эрдэнэтчүүд үүний ард гарсан ажээ. Энэ талаар аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card