Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Д.Сүхээ: Коронавирусын нэг тохиолдлыг бүртгэлээ

Д.Сүхээ: Коронавирусын нэг тохиолдлыг бүртгэлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын шуурхайд Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ Томуу, томуу төст өвчин, коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Шинэ оны нэгдүгээр 7 хоногт коронавирусын халдварын 1 шинэ тохиолдол бүртгэлээ. Үүний өмнөх 7 хоногт огт бүртгэгдээгүй байсан.  2023 оны нэгдүгээр 7 хоногт томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлтийн төвшинд байна. Нэгдүгээр сарын 9-ний байдлаар БОЭТ-ийн Хүүхдийн тасагт 132 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 0-4 насны 10 хүүхэд байна. Хүүхдүүд амьсгалын замын цочмог ханиадтай. Нэгдүгээр сарын 2-8-ны хугацаанд Хүлээн авах, амбулаториор 726 хүүхэд үзүүлсэн. Нийт хүүхдийн 77.2 хувь буюу 561 нь амвсгалын замын шалтгаант үзлэг байна” хэмээн мэдээллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card