Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Шар чулуутын энгэрийн 20.35 га-г нөөцөд авчээ

Шар чулуутын энгэрийн 20.35 га-г нөөцөд авчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2022 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2023 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай” асуудлыг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлсэн билээ.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” болон “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г үндэслэн аймгийн Засаг даргын 2022 оны А/622 дугаар захирамжаар Баянцагаан багийн нутаг дэвсгэр Шар чулуутын энгэрт 20.35 га газрыг орон сууцны зориулалтаар аймгийн ЗДТГ-т эзэмшүүлэн нөөцөд авчээ.

Мөн аймгийн Засаг даргын 2022 оны А/100 дугаар захирамжаар Цагаанчулуут баг, долоодугаар хороололд 4.1 га, 2022 оны А/125 тоот захирамжаар 3.5 га газрыг нөөцөд авсан байна. Ингэснээр нийтдээ аймгийн хэмжээнд энэ онд 27.95 га газрыг нөөцөд аван аймгийн ЗДТГ-ын эзэмшилд бүртгэн авчээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card