Хэдхэн хоногийн дараа өвлийн тэргүүн сар гарах гэж байгаа. Жил бүр өвлийн улиралд аймгийн хэмжээнд “Өвлийн идэш” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Энэ удаад аймаг орон нутгаас “Өвлийн идэш 2023” үзэсгэлэн худалдааг арванхоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ингэхийн тулд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Баян-Өндөр сумтай хамтран нийт өрхийн хэдэн хувь нь өвлийн идэш бэлтгэх судалгааг хийж байна. Мөн “Өвлийн идэш 2023” үзэсгэлэн худалдааны үеэр эрүүл бүсээс мал эмнэлгийн цахим гэрчилгээтэй, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан мах худалдан борлуулах тал дээр хяналт тавьж ажиллахаар бэлтгэлээ базааж байгаа аж.
Шаардлага гарсан тохиолдолд аймгийн Мал эмнэлгийн газраас мал эмнэлгийн лабораторид магадлан шинжилгээг хийх юм байна.