Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Хар жагсаалтад орох “болзол хангасан” 13 аж ахуйн нэгж байна

Хар жагсаалтад орох “болзол хангасан” 13 аж ахуйн нэгж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендэрт шалгарсан ч ажлаа гүйцэтгэж эхлээгүй хугацаа алдсан, ажил нь зогссон аж ахуйн нэгжүүдийг Улсын хэмжээнд хар жагсаалтад оруулж дахин тендэрт оролцох боломжийг нь 3 жилээр хаадаг байна. Ингэхдээ Монгол улсын Засгийн Газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад “Тендэрт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам” буюу энгийнээр хэлбэл “Хар жагсаалт”-ад багтах “Тендэрт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд  Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн” гэсэн шаардлагыг хангасан аж ахуйн нэгж манай аймгийн хэмжээнд 13 болоод байгаа аж.

Энэ талаар аймгийн Ерөнхий аудитор Ц:Баяржаргал  “2016-2020 он хүртэл он дамжин ажил гүйцэтгээгүй зогссон, чанаргүй гүйцэтгэсэн 13 ажлын гэрээг цуцалж, шүүхээр шийдвэрлүүлжээ. Үүнээс Баян-Өндөр сумын зургаан ажил, Жаргалант сумын 4 ажил, улсын төсвийн нэг ажил, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлсэн хоёр ажил байна” гэж аймгийн Засаг даргын шуурхайд мэдээллээ.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card