Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -12° / -5° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Б.Баасансүрэн: Сумын хэмжээнд 450 портер модны нөөц байна

Б.Баасансүрэн: Сумын хэмжээнд 450 портер модны нөөц байна

Аймгийн Засаг даргын шуурхай хуралдав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын шуурхай хуралдав. Шуурхайд Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн мэдээлэл хийсэн юм Тэрбээр “Баян-Өндөр сумын хэмжээнд 2250 метр куб буюу 450 портер модны нөөц байна. Үнэ ханшийн хувьд 1 портер мод 420-480 мянган төгрөгийн үнэтэй байна. Сумын хэмжээнд 450 тонн нүүрсний нөөц байгаа. Өнөөдрийн байдлаар 1 шуудай нүүрс 6500-7500 төгрөгийн ханштай байна. Өнгөрөгч 9, 10 дугаар сард мод авахаар төлбөрөө тушаасан өндөр настан болон, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхдэтэй 58 иргэн Баян-Өндөр сумтай  Мод бэлтгэх гэрээ байгуулсан нөхөрлөлүүдэд хандсан байгаа. Үүнийг энэ 7 хоногт шийднэ” гэлээ.

Зорилтод бүлгийн иргэдэд Баян-Өндөр сумаас Мод бэлтгэх гэрээ байгуулсан нөхөрлөлүүдийн бэлтгэсэн модноос нэг портерыг нь 350 мянган төгрөгөөр борлуулах ажлыг энэ сард багтаан хийх ажээ.  портер модны нөөцтэй байнаийн сэдэв: Монголын мэдээллийн

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card