Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Арваннэгдүгээр сар дулаавтар, цас багатай байх нь

Арваннэгдүгээр сар дулаавтар, цас багатай байх нь

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын газргасан арваннэгдүгээр сарын цаг агаарын мэдээний төлөвөөс харвал арваннэгдүгээр сар дулаавтар, цас багатай байх нь ээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын газргасан арваннэгдүгээр сарын цаг агаарын мэдээний төлөвөөс харвал арваннэгдүгээр сар дулаавтар, цас багатай байх нь ээ. Төвийн аймгуудын нутаг болох Орхон, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар энэ сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх гэнэ. Хур тунадасны хувьд Төвийн аймгуудын нутгаар олон жилийн дундажийн орчим байх төлөв гарчээ.

Нэг ба гуравдугаар 10 хоногуудын эхэн, хоёрдугаар 10 хоногийн эхээр агаарын хэм олон жилийн дунджаас 4-6 хэмээр сэрүүсэх аж.

Нэг болон хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд үеэр Төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10-12 м/с, түр зууртаа 12-14 м/с хүрч ширүүсч болзошгүйг мэргэжлийн байгууллага болох Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card