Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Д.Мөнхбат: Найман байршилд Дахин төлөвлөлт хийнэ

Д.Мөнхбат: Найман байршилд Дахин төлөвлөлт хийнэ

  Аймгийн ИТХ-ын ээлжит  XI хуралдаан хуралдлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

  Аймгийн ИТХ-ын ээлжит  XI хуралдаан хуралдлаа. Хуралдаан 8 асуудлыг авч хэлэлцсэн юм. Хуралдааны дөрөвдүгээрт “Зөвшөөрөл олгох тухай” асуудлыг аймгийн ЗДТГ-ын Орон нутгийн өмчийн газраас оруулж ирж танилцуулсан. Танилцуулыг Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл хийж төлөөлөгчдийн асуултад хариулав.

Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын зүгээс орон нутгийн өмчид бүртгэлтэй ч одоогоор ашиглах боломжгүй байгаа “Нийцэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин байр, “Энхжих мандарваа” ӨЭМТ-ийн хуучин байр, Их залуу, Яргуйт багийн байр, “Мөнхсүндрэл” ӨЭМТ-ийн хоёрдугаар байр, Малчин багийн байр зэрэг найман байршилд дахин төлөвлөлт хийж орон сууцны барилга барих саналыг оруулсан юм. Мөн “Мөнхсүндрэл” ӨЭМТ-ийн нэгдүгээр байр, Говил багийн хуучин барилга, 8 байгууллагын 24 тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар “Зөвшөөрөл” олгох тухай тогтоолыг олонхийн саналаар баталсан юм.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчдийн хувьд найман байршилд Дахин төлөвлөлт хийж орон сууцны барилга барих аймгийн Засаг даргын боловсруулсан саналд анхаарлаа хандуулж ажил хэрэг болгохыг, ажлыг хурдан эхлүүлэхийг анхааруулж байв. Мөн төлөөлөгчдийн зүгээс Орон нутгийн өмчийн  газраас оруулж ирсэн дээрх саналуудыг дэмжиж төр өмчдөө эзэн байх, өмч хөрөнгөө маш сайн бүртгэж, албажуулж байгааг онцолж байлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card