БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Баяржаргал: Уурхайчин багийн 1.3 га-д дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажина
Ц.Баяржаргал: Уурхайчин багийн 1.3 га-д дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажина

Орхон аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг ХББЗА ОНӨААТҮГ-ын дарга, Эрдэнэт хотын Ерөнхий архитектор Ц.Баяржаргалаас дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг болох Уурхайчин багт байсан хуучин гараашийг буулгаж байгаа ажлын явцын талаар тодрууллаа.

-Уурхайчин багийн нутагт 1.3 га газарт гарааш чөлөөлөх ажил хийгдэж байгаа. Ажлын явц ямар байна вэ?

- Ууурхайчин багийн нутаг Эрдэнэтчүүдийн сайн мэдэх “Танил” төвийн урд байрлах 100 гаруй гараашийг буулгаж, барилгажуулах ажил, төсөл эхэлсэн. Төслийн хэрэгжүүлэгчээр “Таван хан” компани шалгарсан. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгч “Таван хан” компани гарааш чөлөөлснөөр ямар бүтээн байгуулалт хийх тухайгаа иргэдэд, гарааш эзэмшигчдэд танилцуулж байна.

-Хэдэн давхар, хэдэн айлын орон сууц баригдах вэ?

-Нийтдээ 160 айлын орон сууц байна. Нэгээс зургаан давхар хүртлээ худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, байгууламж байна. Мөн доороо авто зогсоолтой байхаар төлөвлөсөн байгаа.

-Хэдэн блок барилга байх вэ?

-Яг одоогоор барилгын эцсийн зураг батлагдаагүй байгаа. Ер нь төлөвлөснөөр 160 айлын орон сууц байна гэж тооцсон.

-Нийт хэдэн гарааш энэ байршилд байсан бэ?

-Нийтдээ 118 гарааш байсан. Эдгээрээс 62 иргэний 72 гарааш нь албан ёсны зөвшөөрөлтэй, гэрчилгээтэй, гэрчилгээний хугацаа дуусаагүй байсан. Харин 10 гарааш нь гэрчилгээтэй боловч хугацаа нь дууссан байсан. Үлдсэн 36 гарааш нь ямар нэгэн зөвшөөрөлгүй, гэрчилгээ гараагүй байсан.

-Төсөл хэрэгжүүлэгчийн хувьд албан ёсны гэрээ контрактаа байгуулсан уу?

- Төсөл хэрэгжүүлэгч “Таван хан” компани, аймгийн Засаг дарга, гарааш эзэмшигч гэсэн 3 талт гэрээ байгуулаад байгаа. Гэрээ байгуулсаны үндсэн дээр газар чөлөөлөх ажил хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 14 гараашийн хаалга чөлөөлөгдөөгүй байгаа. Бусдынхыг нь чөлөөлөөд байгаа.

-Уурхайчин багийн нутагт гарааш чөлөөлж байгаа энэ талбар чинь Дахин төлөвлөлтийн хүрээнд хийж байгаа ажил мөн үү. Энэ хаврын зөвлөгөөний үр дүнд ажил хэрэг болж байгаа зүйл гэж ойлгож болох уу?

-Яг зөв, та сая хэллээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд “Дахин төлөвлөн баригажуулах, дэд бүтэцжүүлэх төслүүд” улсын анхдугаар зөвлөгөөнийг манай аймаг зохион байгуулсан. Барилга, хот байгуулалтын яам бусад 6 аймаг, орон нутагтай хамтран зохион байгуулсан тэрхүү зөвлөгөөн дээр манай аймгийн хувьд “Уурхайчин багийн нутагт 1.3 га газарт дөхин төлөвлөлт хийн барилгажуулах төсөл”-ийг танилцуулсан. Энэхүү 118 гараашийг буулган хийж байгаа 160 айлын 10 давхар орон сууцны барилга барих ажил бол таны хэлээд байгаа өнгөрөгч хаврын зөвлөгөөний хүрээнд хийж байгаа ажил мөн.

-Хотын өнгө үзэмж, тохижилтын талаасаа харахад үнэхээр тэр хавийн гарааш хэцүү л дээ. Урдуур нь А1001 улсын чанартай авто зам явдаг. Хотын төвийн нэг хэсэг балгас шиг л харагддаг. Одоо дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажсанаар сайхан болох нь?

-Тийм ээ, үнэхээр хотын өнгө үзэмж, дайран өнгөрч байгаа гадна, дотны хүмүүсийн нүдэн дээр ил байдаг газар. Энэхүү 118 гараашийг буулгаж дахин төлөвлөж барилгажуулсанаар хотын өнгө үзэмжид ч нөлөөлнө. Дээр нь хамгийн гол нь энэхүү 118 гарааш эзэмшигчдийн хувьд тохилог, дулаан, тав тухтай гарааштай болно. 10 давхар 160 айлын оршин суугчдын хувьд ая тух талаасаа бусдаас давуу талтай гэж харж байгаа. Төсөл хэрэгжүүлэгчид ч энэ мэт давуу талыг тооцон судалсны үндсэн дээр төслийн сонгон шалгаруулалтад орж ирсэн.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА