БААСАН
2026.08.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Говил баг “Гоё хотхон” болох нь ээ
Говил баг “Гоё хотхон” болох нь ээ

Ингэж хэлэх эрх надад байна. Яагаад гэж үү, Баян-Өндөр сумын Говил багт “Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулган шинээр барих” нэртэй төсөл аль хэдийнэ гараанаас гарсан учраас тэр.  Дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх ажлын объёмоороо ч тэр гарах үр дүн талаасаа ч Говил багт хйигдэх ажил 22.6 га талбайг хамарна. Нэрийн хувьд “Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулган шинээр барих” төсөл олны анхаарлын төвд байна.

Эрдэнэт хот 46 жилийн түүхтэй. Цаг хугацааны энэ талаас нь аваад үзвэл Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулахаар Илгээлт өвөрлөн ирж байсан анхдагчид өнөөгийн Говил багийн нутаг дэвсгэрт суурьшин, ажил амьдралын гараагаа эхэлж байсан түүхтэй. Тиймээс Эрдэнэтчүүдийн хувьд Говилд Дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажилтын ажил өрнүүлэхэд “Уухай, яг зөв”, “Нүдээ олсон газар, ажил мөн байна” л гэж уулга алдана.

 Говил багийн нутагт “Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулган шинээр барих” тухай аймгийн ИТХ-ын 76 тоот тогтоол 2021 оны есдүгээр сарын 15-ны өдөр гарсан байдаг. Тогтоолд “Говил багийн Дэнж, Хонхорын хэсэгт байгаа Ашиглалтын шаардлага хангахгүй 20 байрыг буулган шинээр барих” тухйа заасан байдаг. Аймаг, орон нутгийн зүгээс дээрх нэр бүхий байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгээгүй байгааг онцолж дахин төлөвлөхөөр төлөвлөж байгаа нь Говил багийн иргэдийг “Гоё хотхон”-д амьдрах итгэл нйадьарын төрүүлээд байгаа юм.

Мөн л аймаг, орон нутгийн төр захиргааны байгууллагын зүгээс Говил багийн иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсчээ. Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас тус байршлын иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, төслийн танилцуулгыг ч хийсэн байна. Хот байгуулалт барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын Орон сууцны хэсгээс гаргасан судалгаагаар тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй 23 байшин, хашаа байшин 20, аж ахуйн нэгж, байгууллага 12 байгааг тогтоосон байна. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа 23 байшингийн 147 айл, өрх судалгаанд хамрагджээ. Тэдгээрийн 122 айл, өрх дахин төлөвлөлтийг дэмжсэн байна. Харин үлдсэн айл, өрх дэмжихгүй буйгаа илэрхийлсэн аж. Новил багийн Дэнж, Хонхорын хэсэгт хийх дахин төлөвлөлтийн ажил нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой тул мэргэжлийн байгууллага дараахь ажлыг төлөвлөжээ. Үүнд, эхний ээлжинд  Дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхийн байршуулах Түр суурших байр барих аж. Ингэхийн тулд Түр суурьшуулах 52 айлын орон сууцны байршлын схемийг гаргаад байна. Мөн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна.

“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ