БЯМБА
2026.02.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хотын барилгыг нэмэгдүүлэхэд ХББЗА-ны Хот дахин хөгжүүлэх, орон сууцны хэсгийнхэн илүү үүрэг оролцоотой
Хотын барилгыг нэмэгдүүлэхэд ХББЗА-ны Хот дахин хөгжүүлэх, орон сууцны хэсгийнхэн илүү үүрэг оролцоотой

         Хот дотор хамгийн чамин гоё дизайнтай, олон давхар байшин бүү хэл 3 давхар оффисын зориулалттай байшин, хоёр машины гарааш барихад заавал ч үгүй мэргэжлийн байгууллагтай Хамтран ажиллах шаардлагатай. Мэргэжлийн байгууллага болох Хот байгуулалт, барилга захиалагчийн алба гэдэг нэртэй аймгийн Засаг даргын дэргэдэх тохируулагч агентлаг ямар ч байсан сайн ажиллаж байгаа гэж боддог. Энэ байгууллагад мэргэжлийн инженерүүд ажиллаж хотын өргөжин тэлж байгаа, өнгө үзэмжинд нь чимаг болж буй байшин барилгыг барьж байгуулахад тэд хяналт тавьдаг. Тэдний өдөр тутмын хийгээд, байнгын хяналт сайн байвал  Хотын төвд байшин барьж буй компани гэхээсээ илүүтэй тэнд амьдрах иргэнд л хожоотой. Жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 20 жилийн хугацаатай аваад нэг байшинд ортол асуудал үүсээд ирвэл яах вэ. Имй нөхцөл байдалд үүсгэхгүйн төлөө Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ажилладаг.

Мэргэжлийн энэ байгууллагыг манай аймагт 2013 онд байгуулжээ. 2013 оны аймгийн ИТХ-ын 3 дугаар сарын 7-ны 33 дугаар тогтоолоор Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ыг байгуулсан түүхтэй. Харин өнөөгийн эрх баригчид энэ мэргэжлийн байгууллагын бүтцийг илүү оновчтой болгох, өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа Орон сууцны байрны асуудлыг шийдвэрлүүлэхээр ажилласанудаатай. 2021 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 сарын 26-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хот дахин хөгжүүлэх, орон сууцны хэсгийг ХББЗА-ны бүтэц дотор шинээр бий болгосон. Ингэснээр асуудал илүү мэргэжлийн төвшинд яригдаж, орон сууц барьж буй компанитай иргэдийн өмнөөс Төр үүрэг, хариуцлага хүлээн шаардлага, хяналтаа тавьж ажиллах болсон.

Хот дахин хөгжүүлэх, орон сууцны хэсгийнхэн  аймаг, орон нутгийн удирдлагын хийж хэрэгжүүлэх гээд байгаа, иргэдийн хүлээсэн хүлээсэн  ажил болох Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэ хэсгийнхэн эхний ээлжинд

Нэгдүгээрт, Цагаанчулуут багт 11.9 га-д Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах

Хоёрдугаарт, Уурхайчин багт 1.3 га газарт Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах

Гуравдугаар, 22.6 га газарт Ашиглалтын шаардлага хангахгүй, барилга байгууламжийг буулган шинээр барих  гэсэн 3 том төслийг 2022 онд эхлүүлэн ажиллаж байна. Энэ бол  Хот дахин хөгжүүлэх, орон сууцны хэсгийн эхний ээлжинд хийж хэрэгжүүлэх хамгийн том зорилтот ажлуудын нэг юм. Эхний ажил ч гараанаас гарчээ.  

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН