БЯМБА
2026.02.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтчүүдэд гадны зээл, тусламж ус агаар шиг хэрэгтэй
Эрдэнэтчүүдэд гадны зээл, тусламж ус агаар шиг хэрэгтэй

Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх, Эрдэнэт хотод нэмж барилга барих, Орон сууцны хорооллыг бүтээн байгуулахын тулд гадны зээл тусламж хэрэгтэй. Нэг үе бид гадны зээл тусламжийг “Донор орнуудын тусламж” гэж нэрлэж ирсэн. “Донор” гэдэг үгнээс харвал цусны эргэлтийг сайжруулах, цус төлжүүлэх тухай ойлголт. Одоо тэгвэл эдийн засагт гадны зээл тусламж авах тухай ойлголт болон бүр нутагшиж. Гадныхан ч зээл тусламжаа, буцалтгүй болон урт удаан хугацааны хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр бүхэл бүтэн улсад гэлтгүй өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавх бусдаасаа илүүтэй хотуудад санал болгодог нь нууц биш.

Энэ хүрээнд ч Орхон аймаг, эрдэнэт хотын дахин төлөвлөлтөд гадны зээл тусламж зайлшгүй хэрэгтэй. Тэрхүү зээл тусламж нь заавал байшин, барилга барихад шаардагдах ёсгүй. Дэд бүтцийг сайжруулах, дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний ногоон болон бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх гээд олон зорилгоор хэрэг болно. Энэ чиглэлэд ч Орхон аймгийн С.Батжаргал тэргүүтэй удирдлага олон ажил хийж хэрэгжүүлэ байгаа. Манай Орхон аймаг, Эрдэнэт хот гадныханд, Олон улсын байгууллагынханд “Welcom to Erdenet” гэдэгчлэн нээлттэй байж чаддаг. Түүний үр шимийг ч эрдэнэтчүүд эхнээсээ хүртэж эхэлсэн гэхэд болно. Ганцхан жишээ, татахад л хангалттай.  Манай аймгийн Д.Мөнхбат даргатай  ИТХ, Засаг дарга С.Батжаргал  нар Европын сэргээн босголт, хөгжлийн банкныхантай илүү их ойлголцдог, хэл амаа маш сайн олоцдог гэвэл уншигч та итгэх үү.  

Манай аймагт 32.5 сая хүртэлх ам.долларын “Эрдэнэт хотын орлогод нийцсэн ногоон орон сууц” төсөл  хэрэгжинэ. Бүр ногоон орон сууц шүү. Адаглаад л дулааны алдагдал маш бага, эрчим хүчинд хэмнэлттэй, иргэдийн орлогод нийцсэн гээд бод. Дээр нь “13.6 сая ам.доллар хүртэлх санхүүжилттэй  Эрдэнэт хотын орон сууцны барилгуудын дулаан алдагдлыг бууруулах төсөл” гэж бий.  Мөн дээрх банктай хамтран хэрэгжүүлэх “8.2 сая хүртэлх ам.долларын санхүүжилттэй Эрдэнэт хотын дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх” гэсэн 3 том төслийг л нэрлэвэл хангалттай. Бусад нь энд дурьдахад илүүц болно.

Дээрх мэдээллээс харвал Эрдэнэт хотын Дахин төлөвлөлт-Барилгажуулахад монголчууд бидний оролцоо чухал хэдий ч гадаадын улс орон, Олон улсын байгууллагын харилцан ашигтай Хамтын ажиллагаа маш чухал байдаг. Эрдэнэт бол Хот. Хот учраас Том сэтгэх,  ирээдүйгээ томоор, тод харах учиртай. Ийм шаардлагад энэ цаг үеийн удирдлага илүүтэй нийцэж байгаа гэдэгт би гэлтгүй эрдэнэтчүүд итгэдэг.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН