БЯМБА
2026.02.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Засгийн газар тогтоол “Дахин төлөвлөлт”-ийн хөшүүрэг нь байлаа
Засгийн газар тогтоол “Дахин төлөвлөлт”-ийн хөшүүрэг нь байлаа

Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 202 тоот тогтоолоор  “150 мянган айл- орон сууц үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан байдаг. Энэ тогтоол Орхон аймгийг Дахин төлөвлөлт хийхэд, барилгажуулахад, гэр хорооллыг дахин төлөвлөхөд үнэхээр хөшүүрэг болсон юм. Засгийн газрын 202 тоот тогтоолын 3-д “Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг үндсэн чиглэлд тусгах, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулах болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай” хэмээсэн нь Орхон аймаг, Эрдэнэт хотын Дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдол өгөх нь дамжиггүй. Дээрх тогтоол гарснаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр ч амьдралд хэрэгжиж нийтдээ Монгол улсын 150 мянган өрх орон сууцтай болох зам нээлттэй болсон. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд ч нөгөө талд нь Эрдэнэтийн иргэдийг орон сууцжуулахад манай аймагт өнгөрөгч хавар болсон  “Дахин төлөвлөн барилгажуулах, дэд бүтэцжүүлэх төслүүд 2022 улсын анхдугаар зөвлөгөөн” ач холбогдлоо өгөхийн зэрэгцээ иргэдийн анхааралд өртсөн, хүсэн хүлээсэн ажил байх учиртай.

 “150 мянган айл- орон сууц үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас доорх ажлуудыг хийх аж. Үүнд, Гэр хорооллыг дахин төлөвлөсний үр дүнд 45 мянган айл өрх орон сууцтай болно. Дэд бүтцийн төвд холбогдсон Амины орон сууц төсөл хэрэгжүүлж 10 мянган айлыг орон сууцжуулна. Мөн Дагуул хот дагаж барих 16 мянга 512 орон сууцыг өарихаар төлөвлөжээ. Мөн Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг засч янзлан 3 мянган өрхийг орон сууцанд оруулна. Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж 18488 айлыг орон байртай болгоно. Үүний зэрэгцээ зах зээл дээр 57 мянга гаруй барилга баригдаж ашиглалтад орсноор дээрх “150 мянган айл-орон сууц үндэсний хөтөлбөр” хэрэгжих юм байна.

Эндээс харвал манай аймагт түүхэнд анх удаагаа ч гэж хэлж болох  “Дахин төлөвлөн барилгажуулах, дэд бүтэцжүүлэх төслүүд 2022 улсын анхдугаар зөвлөгөөн” үр дүнд хүрэх, ач холбогдол нь давуу байх, иргэд нь хожих их ажлын эхлэл болсон Дахин төлөвлөлтийн давуу тал нь Засгийн газрын 202 тоот тогтоол байх нь ээ.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН