Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Ж.Бат-Өлзий: Энэ жил 450 га талбай мөндөрт цохиулсан

Ж.Бат-Өлзий: Энэ жил 450 га талбай мөндөрт цохиулсан

Аймгийн Засаг даргын шуурхай хуралдав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын шуурхай хуралдав. Шуурхайг Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. Аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий шуурхайд цаг үеийн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “Өнөө жил аймгийн хэмжээнд 6036 га-д тариалалт хийсэн. Наймдугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас 450 га талбай мөндөрт цохиулсан. Нийтдээ 5586 га-гаас тариа хураалт хийж байгаа, ажлын явц 55 хувьтай байна. Нарийвчилбал, 700 га-д ангилан хадалт, 2272 га-гаас шууд хураалт хийлээ. Нэг га-гаас 28 цн буюу 6445 тонн улаан буудай хураагаад байна. Харин 273 га-гаас 102 цн буюу 2790 тн ургац хураасан. Хүнсний ногоо 395 га-д хураалт хийж 4315 тн буюу га-гаас 109 цн ургац хураасан. Харин 101 га-д тэжээлийн ургамал тариалж га-гаас 16.7 цн буюу 169 тн ургац хурааж аваад байна. Аймгийн хэмжээнд хүнсний ногооны ургац хураалт 100 хувь дуусан бол тариа хураалт 55, хүнсний ногоо 78, малын тэжээлийн хураалт 36 хувьтай байна” гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card