БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ө.Батзул: Эрдэнэт үйлдвэрийнхээ уурхайчид, тэдний гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Ө.Батзул: Эрдэнэт үйлдвэрийнхээ уурхайчид, тэдний гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадмаар “аймгийн арслан”, Эрдэнэтийн Батзул тав даван шөвгөрч Монгол улсын начин цолны болзол хангасан. Эрдэнэтчүүдийн хувьд энэ бол үнэхээр сайхан мэдээ, сайхан баяр байлаа. Өлзийсайханы Батзул Эрдэнэт хотын унаган хүү, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн. Энэ жил Эрдэнэт хот, Орхон аймгаас анх удаа улсын цолтон төрөн гарч бидний магнай тэнийсэн.

Намрын дунд шарагчин тахиа сар, есдүгээр сарын 30-ны баасан гарагт Эрдэнэтчүүд Орхон аймгаас төрөн гарсан анхны Монгол улсын начин цолтон болох Өлзийсайханы Батзулын “Начин цолны мялаалга”-ыг сүр дуулиантай зохион байгууллаа. Орхон аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Эрдэнэтчүүд “Начин цолны мялаалга”-ын үеэр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн баритлдаан, өсвөрийн 32 бөхийн барилдааныг “Хангарьд” спорт ордонд зохион байгуулсан юм. Энэ үеэр  Монгол улсын начин Ө.Батзулаас сэтгэгдлийг нь сонирхсон юм.

-Таньд баяр хүргэе. Өнөө жилийн 1024 бөхийн барилдаанд урамтай сайхан барилдаж 5 даван Монгол улсын начин цол хүртлээ. Та бол улсын цолтны эгнээнд өөрийн  хөдөлмөрөөр хүч түрэн орж ирсэн эрхэм. Өнөөдөр таны цолыг нутгийнхан чинь “угааж байна”. Таны сэтгэгдэл...?

-Түүхт 100, 101 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож барилдахад тав давж Монгол улсын начин цол хүртсэндээ үнэхээр баяртай байна. Үндэсний бөхийн хажуугаар чөлөөт бөхийн спортоор давхар хичээллэдэг маань ийм амжилт гаргахад ч нөлөөлсөн болов уу. Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин. Өнөөдөр “Начин цолны мялаалга”-ын баярт хүрэлцэн ирсэн эрдэнэтчүүддээ үнэхээр их баяртай байна.

-Өнгөрөгч долоодугаар сарын 11, 12-ны өдөр эргээд очмоор санагдлаа. Тэр үед бэлтгэл сургуулилт хэр хангагдав. Эрдэнэтчүүд ч таныг “Нэг юм дуулгах вий” гэж харж, хүлээж байсан л даа?

-Баярлалаа. Энэ жилийн наадмын бэлтгэл, сургуулилт жигд сайхан байсан. Бөхийн өргөөнд болсон барилдаанд нийтдээ 6 удаа шөвгөрөөд байсан. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг удаа түрүүлчихээд байлаа. Ер нь манай монголчууд, наадамчин олон их бэлэгшээж ерөөдөг шүү. Намайг энэ жил улсын цолонд хүрэх өндөр магадлалтай бөхчүүдийн тоонд оруулж нэрлэдэг байсан. Энэ бүхэн надад маш их сэтгэлийн дэм болсон. Эрдэнэтчүүдийнхээ итгэлийг алдалгүй барилдаж улсын цолонд хүрсэндээ баяртай байна. Нутгийнхаа зон олонд дахин дахин баярлалаа гэж хэлье. Мөн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, тэдний гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Намайг Монгол улсын начин цол хүртэхэд тусалж дэмжиж байсан эрдэнэтчүүд, УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Г.Ганхуяг захирал, сайд Б.Бат-Эрдэнэ нарт баярласан талархсанаа илэрхийлмээр байна.

-Өлзийсайханы Батзул бол Орхон аймгаас төрсөн анхны улсын цолтой бөх. Эрдэнэтчүүд ч улсын цолтой бөхтэй болсондоо баяртай байгаа. Баяр хөөр нь өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Хөөрч догдолсон Эрдэнэтчүүддээ хандаж юу гэх вэ?

-Манай нутгийн зон олон маань сайхан дэмжиж анхны улсын цолтноо өлгийдөн авсан сайхан жил байлаа. Дээр нь түүхт 100, 101 жилийн ой гээд дурсвал үнэхээр сайхан жил байсан. Энэ бүхэнд үнэхээр их бэлэгшээж байна. Улсын цолны босго алхаад үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Эрдэнэтчүүддээ үнэхээр их баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.

- Наадмын барилдааны тэр даваануудаас хамгийн хэцүү нь...?

-Өнөө жил 1024 бөх барилдсан. Даваа бүр хариуцлагатай байдаг учраас амар өрсөлдөөн гэж байхгүй. Бүгд л бэлтгэлээ сайн хийгээд амжилт гаргахын төлөө хичээсэн. Бэлтгэл, сургуулилт ханасан, одтой сайхан байсан учраас улсын цолны босго алхсандаа баяртай байна.

Өлзийсайханы Батзул бол чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер. Дөнгөж саяхан болж өнгөрсөн Будапештийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Тэрбээр чөлөөт бөхийн 97 кг-ын жингийн тамирчин. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай. Тэрбээр тун удахгүй Америкт болох Олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байгаа. Орхон аймаг, Эрдэнэт “Хангарьд” спорт хорооны тамирчин. Түүний алдрын замнал дардан байг ээ.   

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА