Баян-Өндөр сумын хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын малчдын төвшинд бэлтгэсэн хадлан тэжээлийн явц есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 208 тн өвс буюу байгалийн хадлан, 34,5 тн тэжээл бэлтгэсэн нь төлөвлөсөн төлөвлөгөөний 6,0 хувьтай үргэлжилж байна. Засгийн газрын тогтоолоор Баян-Өндөр сум 2022-2023 онд 30 тн байгалийн хадлан, 10 тн үйлдвэрийн тэжээл аюулгүйн нөөцөд бэлтгэнэ. Үүний дагуу “Хялганат залуус” ХХК-тай гэрээ хийн ирэх аравдугаар сарын 01-ны дотор бэлтгэж дуусгах юм.
Энэ онд Баян-Өндөр сумын ойн сангийн 69 га талбайгаас ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэх түлшний дээд хэмжээг 550 шоо метр байхаар тогтоож, зэргэлдээх сумдтай түлээ түлш нийлүүлэхээр гэрээ байгуулжээ.
Мөн гэр хорооллын иргэдийн түлээ түлшний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Ойн нөхөрлөлүүдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулснаас “Бүрэнхан Баяндэлгэр” ЗБН нөхөрлөл сонгогдон гэрээ байгуулжээ.