Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 17-ноос 26  хүртэл  Е-Mongolia аппликейшнээр бүртгэнэ

Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 17-ноос 26 хүртэл Е-Mongolia аппликейшнээр бүртгэнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жил аймгийн хэмжээнд 2200 хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн суралцахаас 300 гаруй нь хувийн сургуульд суралцаж, үлдсэн нь хамран сурах тойргийнхоо сургуульд элсэх юм. 
        Цэцэрлэгийн бүртгэл орон нутагт энэ сарын 19,20-ны өдрүүдэд уламжлалт байдлаар явагдах учир эцэг эхчүүд хамран сурах тойргийнхоо цэцэрлэгт очиж бүртгэлээ хийлгэнэ. 
Харин нэгдүгээр ангид элсэн сурагчид энэ сарын 17-26-ны хооронд  Е-Mongolia аппликейшнээр бүртгүүлж, мэдээллээ баталгаажуулах юм.  Үүний дараа энэ сарын 27-30 хүртэл тухайн сургууль анги бүлгийн хуваарилалтыг хийж, эцэг эхчүүдэд эргэн мэдээлэх ажээ. 

Энэ талаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт аймгийн засаг даргын шуурхайд мэдээлэл хйилээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card