Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Аймгийн арслан Б.Уртбаяр түрүүлж, аймгийн арслан Т.Чулуунгэрэл үзүүрлэлээ

Аймгийн арслан Б.Уртбаяр түрүүлж, аймгийн арслан Т.Чулуунгэрэл үзүүрлэлээ

Бүрэнбүстийн овооны наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, Орхон аймгийн “Мажаа” компанийн бөх Б.Уртбаяр, аймгийн арслан Т

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Бүрэнбүстийн овооны наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, Орхон аймгийн “Мажаа” компанийн бөх Б.Уртбаяр, аймгийн арслан Т.Чулуунгэрэл тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосон юм.

Бөхийн барилдааны шөвгийн наймд аймгийн арслан Б.Уртбаяр, Т.Чулуунгэрэл, аймгийн заан Н.Мөнх-Ирээдүй, аймгийн начин Б.Очир, сумын заан М.Мөнхбаяр, сумын заан М.Мөнхдалай, сумын заан А.Пүрэвсүрэн, сумын заан С.Майнбаяр нар шалгарч барилдав.

Шөвгийн дөрөвт аймгийн арслан Б.Уртбаяр,Т.Чулуунгэрэл, аймгийн заан Н.Мөнх-Ирээдүй, сумын заан С.Майнбаяр нар шалгарсан. Овооны наадмын түрүү, үзүүрт аймгийн арслан Б.Уртбаяр, аймгийн арслан Т.Чулуунгэрэл нар шалгарч алт, мөнгөн медаль, мөнгөн шагналаар шагнуулав.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card