Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Аймгуудын наадам долоодугаар сарын 10-13-нд болно

Аймгуудын наадам долоодугаар сарын 10-13-нд болно

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнөөдөр хуралдаж энэ жилийн баяр наадмын товыг гаргажээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнөөдөр хуралдаж энэ жилийн баяр наадмын товыг гаргажээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийсэн байна. Шадар сайдын мэдээллээс харвал үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд бүх нийтээрээ нэгэн зэрэг тэмдэглэх гэнэ.

Өнөө жил тэгш ой нь тохиож байгаа Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь зэрэг аймгууд бүсийн уралдааныг зохион байгуулахаар болжээ. Дээрх аймгууд долоодугаар сарын 22-31-ний хооронд тэгш ойгоо тэмдэглэн, бүсийн уралдааныг зохион байгуулах хуваарийг гаргасан байна.  

Наадмын үеэрх соёл, урлагийн хөтөлбөрийг Соёлын яамнаас тун удахгүй дэлгэрэнгүй  танилцуулах юм байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card