Өнөөдөр бид илүү сартай зунтай жил гээд, ирэх наадмаа 100, 101 жилтэй хамтатгаад тэмдэглэнэ гээд хөл хөөрцөг болоод, дээрээс Наадмын тухай хууль бушуухан шинэчлэгдээсэй. Засгийн газар тогтоол шийдвэрээ гаргаасай гээд хүлээж сууна. Наадмын маргааш намар болно. Намрын дараа өвөл болно. 2022-оос 2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг одооноос сайн зохион байгуулахыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал анхаарууллаа. “Өвөл ойрхон боллоо. Нөгөө түлээ, түлшний асуудал ямар байна вэ Баасансүрэн дарга аа, Учрал дарга аа. Аймгийн төсөвт 800 гаруй сая төгрөгөөр өвлийн түлээ түлш бэлтгэнэ, үнийг нь барина, түлээ түлшний олдоцыг бууруулахгүй байх талд зарцуулна гээд суулгаж батлуулсан. Энэ ажил юу болж байгаа вэ. Нөгөө 800 сяа төгрөгийн түлээ түлш бэлтгэх энэ тэр ажлыг хэн хойноос нь хөөцөлдөж байна” гэж сануулав. Үнэхээр өвөл болно. Өвөлжилтийн бэлтгэлийг аймгийн ИТХ-аар оруулж төлөвлөгөөг нь батлаад, дараа нь дахиж үр дүнг нь хэлэлцээд л өнгөрдөг. Бид ямар өвөлгүй, үргэлж зунаараа байдаг “бурхан бумбын орон”-д байгаа биш. Тэгээд ч “монголчууд муу мэлхий найман сараас” гэдэгчлэн өвөлжилтийн бэлтгэлээ зуны ажилтайгаа зуузай хоршуулахгүй бол оройтох нь ээ.
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА