БААСАН
2026.08.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сэдэвчилсэн сургалт боллоо
Сэдэвчилсэн сургалт боллоо

“Эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байлгах ДЭМБ-ын аргачлал”-аар Тэгш дүүрэн хорооноос Орхон аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг дарга, их эмч нарт зориулсан сургалт эхэллээ. 

     “Эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байлгах ДЭМБ-ын аргачлал” нь Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ) 3-ийн хүрээнд бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бусадтай адил тэгш авах эрхийн хүрээнд хийгдсэн бөгөөд эрүүл мэндийн бодлого тодорхойлогч, эрүүл мэндийн байгууллагын менежерүүд болон ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгарч буй гол бэрхшээлүүдийг олж илрүүлэх, шийдвэрлэх тал дээр туслах хяналтын хуудас, зөвлөмжийг дотроо багтаажээ. 
     ДЭМБ-ын түншлэлийн хүрээнд Австралийн Носсал институтээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ цуврал сургалтын багцыг боловсруулж, дэлхийн эрүүл мэндийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахад ашиглагдаж буй хамгийн сайн арга барил дээр үндэслэн боловсруулжээ. 
    Тус сургагч багш бэлтгэх сургалтыг ЭМЯ-ны санаачлагаар ДЭМБ-ын санхүүжилтээр АИФО байгууллага, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Бие бялдар сэргээн засах судлалын монголын нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд манай аймгаас  Тэгш дүүрэн хорооны 2 эмч  эхний шатны сургалтанд хамрагдсан. 
      Сургалтаас хүлээгдэж буй үр дүн нь эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тогтолцоонд тусламж, үйлчилгээ, хөтөлбөрийг бүх нийтэд хүртээмжтэй болгох тал дээр дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ