БЯМБА
2026.02.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Анандбазар гишүүн гэнэтийн бэлэг барьсан бол С.Гал-Эрдэнэ төлөөлөгч ажилч, хөдөлмөрч Хутаг-Өндөрчүүдийг 10 сая төгрөгөөр урамшуулав
Ц.Анандбазар гишүүн гэнэтийн бэлэг барьсан бол С.Гал-Эрдэнэ төлөөлөгч ажилч, хөдөлмөрч Хутаг-Өндөрчүүдийг 10 сая төгрөгөөр урамшуулав

Хутаг-Өндөрчүүд Улсын тэргүүний сумын шагналаа хүлээн авах ёслолд энэ сумын уугуул, суугуул хийгээд ажил хөдөлмөрөөрөө холбогдсон олон арван хүн үхрэлцэн ирж оролцлоо. Монгол улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн. Н.Наранбаатар, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА С.Гэрэлсүх, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч, Монгол улсын гавьяат жүжигчин С.Бужгар агсаны охин гантигмаа тэргүүтэй Хутаг-Өндөр сумаараа овоглодог урлаг соёлын одууд ч хуран чууллаа. Мөн Булган аймгийн ИТХ-ын АН-ын Бүлгийн дарга С.Гал-Эрдэнэ хөдөлмөрч Хутаг-Өндөрчүүдийн Улсын тэргүүний шагналыг 10 сая төгрөгөөр мялаасан бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод Монгол ШТС-ын хамт олон гурван өдрийн турш түлш, шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр бууруулж үйлчлэх тухай” гэнэтийн бэлэг барьсан юм. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Улсын тэргүүний сумаар шалгарсан Хутаг-Өндөр сумын ЗДТГ-ыг иж бүрэн компьютерээр шагнаж урамшуулав.

Өнөөдрийн байдлаар Хутаг-Өндөр сум 1607 айл өрхтэйгээс 922 малчин өрх ажээ.  Эрт дээр үеэсээ энэ нутгийн хөдөлмөрч ард түмний хөдөлмөрийн үйл нь газар тариалан, мал аж ахуй байсан юм. Зөвхөн энэ хавар л гэхэд тус сумын 287 айл, өрх төмс хүнсний ногоо тариалжээ. Мөн 398  хувиараа бизнес эрхэлдэг байна. Нийтдээ 22 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай. Өнөө жил 11 мянган га-д үр тариа тарихаар энэ сумын тариаланчид цаг нартай уралдан хөдөлмөрлөж байна.

Сүүлийн гурван жилийн статистик үзүүлэлтээр харахад  жил бүрийн хавар, намын тариа, ноооны ажил өрнөсөн цагаар  сумын төвөөс ажилгүй хүн хайхад өвсөн дороос зүү эрж олохтой адил болсон гэдгийг сумын оршин суугчид гэлтгүй зэргэлдээх сумынхан ч дуу алддаг болжээ.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН