Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Газар хүссэн 21 мянган иргэн өргөдлийг хэрхэн шийдэх вэ

Газар хүссэн 21 мянган иргэн өргөдлийг хэрхэн шийдэх вэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Баян-Өндөр сумд 1997 оноос хойш газар хүссэн өргөдөл 20 мянга давжээ. Энэ талаар Баян-Өндөр сумын Засаг дарга онцоллоо. Учир нь аймгийн хэмжээнд газар нутгийн хэмжээ багатай учир өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй байна. Иргэний өргөдлийг ихдээ 2 сарын хугацаанд судлаад хариу өгөх ёстой байдаг. Гэтэл 21 мянга гаруй иргэний өргөдөлд хариу өгөх шаардлага орон нутгийн удирдлагуудын өмнө тулгараад байгаа юм. Тиймээс Баян-Өндөр сумын ЗДТГ-ын зүгээс Газрын харилцааны асуудал эрхэлсэн байгууллага болон аймгийн ИТХ-ын байгууллагад хандан  энэхүү газар хүссэн өргөдөлүүдийг Хурлын хуралдаанаар оруулж хүчингүй болгох саналтай байгаа аж.

2012 оны өргөдлийн дагуу 8.62 га газрыг Дэнж багийн Нарлаг дэнж, Их залуу баг, Яргуйт, Ар булагт нөхөн олголтоор 130 иргэнд олгосон байна. Иргэд газар авсан бол улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ заавал авах шаардлагатай ингэснээр өөрийн өмч болох юм. Харин газар нутаггүйн балгаар Орхон аймгийн 20 мянга гаруй иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0,35 га газраа өмчилөх эрхээ эдлэж чадахгүй  хохирч байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card