Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Эрдэнэт констрактив” компанийг Эрдэнэтчүүд “эрэн сурвалжилж” байна

“Эрдэнэт констрактив” компанийг Эрдэнэтчүүд “эрэн сурвалжилж” байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Монгол улсын иргэн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ...” хэмээн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д заажээ. Тэгвэл Цагаанчулуут багийн “Их хаадын цуваа хороолол”-ын 3, 5, 7 дугаар байрны иргэд Үндсэн хуульд заасан Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Цагаанчулуут багт конторын зориулалттай барилга барих болсон тул тийш нь дулаан, цэвэр бохирын шугам татах ажил өнгөрсөн 2021 оны намрын эхэн сард эхэлсэн. Гүйцэтгэгч нь н.Болдбаатар захиралтай “Эрдэнэт констрактив” хэмээх компани гэж тухайн үед мэдээлэл нь гарч байлаа. Тус компанийнхан дээрх 3 байрны урдуур нүх ухаж, овоолсон шороо бүхий орчинг бий болгосон. Байрны оршин суугчид дулаан гараашдаа машинаа тавьж чадахгүй 11 дүгээр сарыг гаргаж байлаа. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрч зуны эхэн сар гарчихаад байхад овоолсон шороо одоо болтол дарагдаагүй, иргэд хүүхэд багачуул айдастай, маш аюултай орчинд амьдарч байна. Энэ хорооллын иргэд хүүхэд багачуулаа гадаа тоглуулахаас, гэрээсээ гаргахаас ч айж байна.

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс тодруулахад “Эрдэнэт констрактив компани, түүний удирдлагыг эрэн хайж байна. Цагдаагийн байгууллагад хандаж эрэн хайх ажиллагааг явуулж байгаа” хэмээлээ. Ажил хийнэ гэж гэрээ байгуулаад аймаг, орон нутгийн төсвөөс 200 гаруй сая төгрөг авч нүх ухчихаад алга болсон “Эрдэнэт констрактив” компанийн удирдлага Эрдэнэт хотод л байгаа, дэлгүүр хэссэн шигээ л явах чинь билээ гэж учир мэдэх хүмүүс инээлдэх юм. Аймгийн ЗДТГ хууль, ном дүрмийнхээ хүрээнд цагдаагийн байгууллагаар хайлгаж нөгөөдүүл нь түүнийг нь мэдээд муур хулгана болж тоглоод байгаа юм уу ч гэж хардахад хүрсэн.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card