Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Зөвлөлийн хурлаас “Монгол Дайван”-ы гэрээг сунгах боломжгүй гэж үзжээ

Зөвлөлийн хурлаас “Монгол Дайван”-ы гэрээг сунгах боломжгүй гэж үзжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 “Монгол Дайвин” ХХК Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороололд  11.4 га газрыг хамарсан 192 айлын амины орон сууцны төслийг  2013 оноос эхлүүлсэн байдаг. Тус компаниас гэрээг сунгах хүсэлт тавьсны дагуу 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 01 тоот  гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлтэй танилцаж, Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. “Эко” хорооллын тохижолт, үйлчилгээтэй  холбоотой гомдол санал иргэдээс их ирдэг. Тус хороололд амьдарч байгаа 50 өрх өнөөдрийг хүртэл  компанийн хариуцлагагүй байдлаас болж газрын гэрчилгээгээ авч чадаагүй байна. Тиймээс эхний ээлжинд яаралтай 50 өрхийн асуудлыг шийдэж, газрын гэрчилгээг олгох  нь зүйтэй гэж үзэн  тус компанитай гэрээ сунгах боломжгүй гэж үзжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card