Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Санхүүгийн зохицуулах хорооноос ХЗХ, ББСБ-уудын дунд сургалт зохион байгууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос ХЗХ, ББСБ-уудын дунд сургалт зохион байгууллаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

   Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгодог. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 203 Хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрийн 5 нь Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг бие даасан Хадгаламж зээлийн хоршоод ажээ. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн зохицуулах хороо, МУИС-тай хамтран Эрдэнэт хотод үйл ажиллагаа эрхэлдэг Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллагын удирдлагууд болон  Хяналтын зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалтыг 2 өдөр зохион байгуулав.

Санхүүгийн зохицуулах хороо нь Азийн хөгжлийн банктай хамтран Бичил санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Эрдэнэт хотод үйл ажиллагаа эрхэлж буй Банк бус санхүүгийн байгууллагуудад сургалт зохион байгуулж байна. Сургалтын зорилго нь ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэх зорилго агуулсан ажээ. Эхний ээлжинд үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ, ХЗХ-дын сургалтад оролцож байгаа төлөөллөөр өөрсдөөр нь байгууллагынх нь эрсдэлийн үнэлгээг хийлгэж байна.

Эрдэнэт, Дархан зэрэг орон нутгийн томоохон хотод ББСБ, ХЗХ-дын эрсдэлийг үнэлэх сургалт зохион байгуулснаар төслийн хүрээнд Эрсдэлийн үнэлгээг нь гаргах аж. Монгол улсын хэмжээнд 534 ББСБ байдаг. Эрдэнэт хотод 9 бие даасан ББСБ, 13 салбар нэгж ажилладаг байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card