Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Тавин лан” компани 9200 ширхэг шар хуайс тарихаар болжээ

“Тавин лан” компани 9200 ширхэг шар хуайс тарихаар болжээ

            Аймаг, орон нутгийн хэмжээнд бүтээн байгуулалт хийж байгаа нь сайшаалтай ч ногоон байгууламжид “дайн зарлаж” залуу сайхан ургаа моддыг хөрөөдөөд ачаад явчихдаг дүр зэрэг Эрдэнэтэд л бий.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

            Аймаг, орон нутгийн хэмжээнд бүтээн байгуулалт хийж байгаа нь сайшаалтай ч ногоон байгууламжид “дайн зарлаж” залуу сайхан ургаа моддыг хөрөөдөөд ачаад явчихдаг дүр зэрэг Эрдэнэтэд л бий. Өнгөрсөн онд “Тавин лан” компани дэд бүтэцийн бүтээн байгуулалтын ажил хийхдээ их хэмжээний мод бут сөөг, ургамлан хашлага сүйтгэсэн.

Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт “Тавин лан” компанийн удирдлагатай уулзан энэ жил  инженерийн шугам сүлжээ шинэчлэх ажлын дараах тохижилтын ажлын нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон. Энэ үүргийн хүрээнд “Тавин лан” компани 9200 ширхэг шар хуайс тарих юм байна. Мөн батлагдсан зураг төсвийн хүрээнд 6720 м кв талбайд зүлэгжүүлэлт, 3270 м.кв талбайд явган хүний зам хийхээр болжээ. Энэ талаар аймгийн Засаг даргын шуурхайд Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт дуулгалаа.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card