Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
М.Түмэнжаргал: Цэвэрлэсэн хогоо ачих техникээ бэлдээгүй байж хог цэвэрлээд ямар ч нэмэргүй

М.Түмэнжаргал: Цэвэрлэсэн хогоо ачих техникээ бэлдээгүй байж хог цэвэрлээд ямар ч нэмэргүй

Аймгийн Засаг даргын шуурхай дээр амралтын өдрүүдээр хотын хэмжээнд их цэвэрлэгээ хийж, хур хогноосоо салах тухай яригдсан.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын шуурхай дээр амралтын өдрүүдээр хотын хэмжээнд их цэвэрлэгээ хийж, хур хогноосоо салах тухай яригдсан. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн “субботник” хийх гэж байгаа бол ачиж зөөвөрлөх техник хэрэгслээ бэлдээгүй байсан учраас хог ачилт амралтын өдрүүд болтол хойшилсон ажээ. Аргагүйн эрхэнд аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал “Цэвэрлэсэн хогоо ачих техникээ бэлдээгүй байж хог цэвэрлээд ямар ч нэмэргүй. Цэвэрлэсэн хог нь эргээд хог болно.  Зохион байгуулалтыг сайн хангаж, цэвэрлэгээг далайцтай хийх ёстой. Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнд хог ачих, татах техникийн судалгаа гаргаж өгөхийг үүрэг болгож байна” гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card