Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих жишиг танхимтай болно

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих жишиг танхимтай болно

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах “Тэгш боломж” төсөл Орхон аймагт хэрэгжихээр боллоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах “Тэгш боломж” төсөл

Орхон аймагт хэрэгжихээр боллоо. Төслийг хэрэгжүүлэхийн тулд зорилго, зорилтоо тодорхойлохоор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар судалгаа хийжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4200 гаруй иргэн байна. Нарийвчилбал, 0-3 насны 393 хүүхэд, байнгын асаргаатай 348, ЕБС-д сурдаггүй 72 хүүхэд байгаа аж.  Энэ жил нэгдүгээр ангид элсэн орох ёстой 35 хүүхдийн ердөө 12 нь сургуульд хамрагджээ. Үлдсэн 23 хүүхэд сургуульд сураагүй байна.

Ерөнхий боловсролын VII сургуульд 6-16 насны 46 сурагч, 27 болон 7 дугаар цэцэрлэгийн 4 бүлэгт 2-6 насны 30 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг аж.

Үүний зэрэгцээ аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих 4 төв байдаг үүнд 86 хүүхэд хамрагддаг байна.

Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих “Тэгш боломж” төсөл хэрэгжсэнээр Ерөнхий боловсролын 3 сургуульд жишиг танхим байгуулахаар болжээ. “Тэгш боломж” төсөлд ЕБ-ын I, VII, XX сургууьд хамрагдсан байна.  

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card