Хүүхдийн шударга байдлын судалгаанд 1640 респондентийг хамруулаад байна
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 35 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 71.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, хүний нөөцийн томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авчээ.
Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний 2022 оны судалгааг зохион байгуулах хүрээнд 418 эцэг, эх, 270 багш, албан хаагч, 952 сурагч буюу нийт 1640 респондентийг судалгааны санал асуулгад хамруулаад байна.