Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Энэ 7 хоногт ихэнх нутгаар дулаан байх нь

Энэ 7 хоногт ихэнх нутгаар дулаан байх нь

Цаг агаарын төлөв байдлын талаарх УЦУОШГ-ын мэдээлээс харвал энэ 7 хоногт ихэнх нутгаар дулаан байх нь ээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Цаг агаарын төлөв байдлын талаарх УЦУОШГ-ын мэдээлээс харвал энэ 7 хоногт ихэнх нутгаар дулаан байх нь ээ. 

Мягмар гараг буюу энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.  Салхи 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card