Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Д.Ганхуяг: Лифтний үнэ нэмснийг мэдээгүй, бидэнд мэдэгдээгүй

Д.Ганхуяг: Лифтний үнэ нэмснийг мэдээгүй, бидэнд мэдэгдээгүй

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

          Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд, Г.Ганзориг, Б.Эрдэнэбаяр, С.Мөнх-Од нар ус,  цахилгаан дулаан, хог, лифтний үнийн өсөлтийн талаар мэргэжлийн байгууллагуудыг урьж асуулга тавьж хариулт авлаа. Хамгийн эхлээд 9 давхар байрнуудын лифтний үнэ нэмэгдсэн асуудлыг хэлэлцэв. СӨХ-ны удирдлага болох Д.Ганхуяг дарга  энэ үеэр “СӨХ-дын эрх зүйн байдлын тухай хууль гэж байдаг. Мөн СӨХ-дын Дээд зөвлөлийн 2020 оны 9 сарын  16-ны  06 тогтоолоор лифтний төлбөрийг доод тал нь 10   мянга дээд тал нь 15 мянган төгрөг байна гэж заасан. Лифтний үнэ нэмснийг бид мэдээгүй. Аймгийн хэмжээнд 50 гаруй лифт байдаг. Эндээс  19 лифтний засвар үйлчилгээг Эрдэнэт ус хариуцдаг. Голдуу 9 давхар байрных. Эрдэнэт устай манай зүгээс гурвалсан гэрээ байгуулсан. 2013 оноос хойш нэг ч удаа Эрдэнэт ус лифтний талаарх тайлангаа иргэдэд тавьж байгаагүй” хэмээлээ. Эндээс орон сууцны лифт буюу цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ энэ тэр нь  хууль дүрмээрээ СӨХ-дын мэдэлд байдаг аж. Харин манай аймгийн хувьд 9 давхар байрнуудын 19 цахилгаан шатыг СӨХ нь гурвалсан гэрээгээр “Эрдэнэт ус”-д хариуцуулсан ч тэд элдэв шалтаг тоочингоо эхлээд иргэдийнхээ халаасыг тэмтрэхээр шийдэж үнийг нь нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card